"/> "/>

Хот төлөвлөлтийг бодитой байлгахыг зорьж байна

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан  ХБНГУ-ын  хот төлөвлөлт, архитектурын “RSAA”  компанийн  гүйцэтгэх захирал  Stefan Schmitz-ийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр профессор Stefan Schmitz өөрийн компанийн хэрэгжүүлж буй “Эко сити” төслийн талаар товч мэдээлэл өгөв.

Хот төлөвлөлт, архитектурын “RSAA”  компани нь БНХАУ-д томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг  энэ салбартаа нэр хүнд бүхий байгууллага юм байна. Одоогийн байдлаар Хятадын Тяньжин, Циндао хотуудад хот төлөвлөлтийн  “Эко сити”  төслөө  хэрэгжүүлж байгаа аж.

Харин манай улсад  Төв аймгийн нутагт байгуулагдах “Майдар” хот төлөвлөлтийн төсөл дээр ажиллаж байгаагаа дурдаад цаашдаа яамтай хамтран хот төлөвлөлтийн салбарт хамтарч ажиллах хүсэлтэй гэдгээ хэллээ.

Барилга, хот байгуулалтын сайд хэлэхдээ:  Өнөөдрийг хүртэл манай улсад хот төлөвлөлт цаасан дээр явж ирсэн. Бид хот төлөвлөлтийг бодитой байлгахыг зорьж байгаа.  Нэр хүндтэй, туршлагатай компаниудтай хамтарч ажиллахад бэлэн байна гэлээ.

Эх сурвалж: БХБЯ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан