"/> "/>

Хөрс судлалын автомат лаборатори байгуулагдлаа

Зураг төсөл, хайгуулын чиглэлийн “Инженер геодези” ХХК хөрс судлалын автомат лаборатори байгууллаа. Монгол улсын Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс  итгэмжлэгдсэн геодезийн хэмжил зүй, хөрс судлалын энэхүү лаборатори нь  чанарын  удирдлагын технологитой /ISO- ILAC-IAF/ , ISO/IFC 17025 / MNS ISO/ IFC 17025 2007/ стандартын шаардлагыг хангаж ажиллах юм байна.

Өмнө нь инженер геологийн салбарт туршилт, судалгаанд 1 сар хүртэл хугацаа зарцуулдаг байсан бол одоо 3-6 цагийн дотор энэ ажлыг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл Nanjing soil testing instrument  factory-д үйлдвэрлэсэн хөрс судлалын цахим лаборатори нь 3-6 цагийн дотор хөрс судлалын туршилтыг хийж байгаа юм. Ийнхүү шинэ технологи нэвтрүүлснээр инженер геологийн салбар олон улсын ASTM стандартад иж бүрэн шилжиж,  MNS стандартчиллыг хамтад нь хэрэгжүүлнэ.

Хөрс судлалын анхны автомат лабораторитай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай болон Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга нар танилцлаа. Хөрс судлалын лабораторийн үйл ажиллагаа болон энэ технологийг нэвтрүүлж байгаад “Инженер геодези” ХХК-ийнханд талархалаа.

Эх сурвалж: БХБЯ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан