"/> "/>

БХБЯ-н ажилтан, албан хаагчид болон гэр бүлийн хүмүүсийг БНСУ-д хөнгөлөлтэй үнээр эмчлүүлэх боломжтой боллоо.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Г. Байгалмаа  БНСУ-ын Халлим их сургуулийн Чүнчон Ариун сэтгэл эмнэлгийн захирал Сан Со Ли нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичигт гарын үсэг зурсанаар  барилга, хот байгуулалтын салбарын ажилтан, албан хаагчид болон гэр бүлийн хүмүүс  БНСУ-д  хөнгөлөлттэй үнээр эмчлүүлэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл бүх төрлийн шинжилгээ хийлгэхэд 10-15 хувь, мэс заслын эмчилгээний зардлыг  30 хүртэл хувиар хөнгөлөх боломжтой гэж Халлим их сургуулийн Чүнчон Ариун сэтгэл эмнэлгийн захирал Сан Со Ли хэлэв.

Барилгын салбарын ажил  хүнд хүчир. Мэргэжлээс шалтгаалах өвчин манай салбарынханд тусах нь бий.  Зарим өвчтнүүдийн тухайд Монголдоо онош нь тогтоогдохгүй байх нь ч бий. Тиймээс Канванду аймгийн Эрүүл мэндийн аялал жуулчлал дэмжих төв болон Халлим их сургуулийн Чүнчон Ариун сэтгэл эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэгт зурж байгаадаа баяртай байна гэж Барилга, хот байгуулалтын дэд сайд хэллээ.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд эмчилгээ, оношлогооны хувь хэмжээг ахин бууруулах, зарим тохиолдолд 100 хувь үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжийг цаг тухай бүрт нь хөндөж ярилцахаар тохирлоо.

Эх сурвалж: БХБЯ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан