"/> "/>

17 давхраас өндөр байшингийн зөвшөөрлийг яам өгнө

Төр албаны хүнд суртлын сонгодог жишээг барилга барих  зөвшөөрлийн гарын үсгийн  зарцуулж буй цаг хугацаагаар хэмждэг. Иргэд, аж ахуйн нэгж барилга барихын тулд 19  шат дамжлагыг 208 хоногийн турш туулж, 121 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг байсан. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газар үүнийг сайжруулж, барилгын зөвшөөрлийг дөрвөн үе шаттай, 13 процедурын алхамтай, 59 хоног зарцуулдаг болгон өөрчилжээ. Түүнчлэн шинээр барих барилгыг гурван ангилалд хуваан үзэж байгаа юм. Нэгдүгээр ангилал буюу 17 давхраас дээш барилга гүүрийн ажил шаардсан барилгын зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас өгөх ажээ. Хоёрдугаар ангилал буюу 17 хүртэлх давхартай дундаж үзүүлэлттэй  барилгын зөвшөөрлийг аймаг, нийслэл, орон нутгийн хурлын байгууллагууд өгдөг байхаар хуульчилжээ. Иргэд хашаандаа амны орон сууц барихын тулд олон давхар барилга барихтай нэгэн адил шат дамжлага туулдаг байсан бол хойшид захиалагч болон зөвлөх үйлчилгээний компаниудад хандан зөвшөөрлийн системгүйгээр байшингаа барихаар болж буй юм байна.

Эх сурвалж: news.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан