"/> "/>

Хөдөлмөрийн баатрууддаа хүндэтгэл үзүүллээ.

Цагаан сарын шинийн нэгний баярын өмнө салбараасаа төрөн гарсан ахмад буурлууд Хөдөлмөрийн баатруудаа Барилга хот байгуулалтын яамны хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Барилгын салбарт хийж бүтээх насаа зориулж Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан 11 буурал энх тунх амьдарч байна. Л.Тогтохбаяр, С.Хэрлэн, Н. Цэдэнпил, Б.Дорж, Д.Дармаа, Т.Хадхүү, Ш.Галсан, Д.Жүгдэр, Г.Очирбат, Б.Дамчаа, Д.Аюурын нарын буурлуудад  БХБЯ-ны дэд сайд Г.Байгалмаа тийн ялгуусан хэмээх усан могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлээд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.

Монголчууд бид бүхний хувьд үндэсний хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн сар шинийн баяр нь ахмад буурлуудаа хүндлэн дээдэлдэг, ахас ихэсийнхээ амар мэндийг айлтган мэддэг онцлогтой баяр.  Ахмадууд та бүхнийхээ сургаалийг сонсож, ухаарал авч байх нь хойч үеийнхэн бидэнд олдошгүй юм гээд барилгын салбарын талаар яриа өрнүүлээ.

Барилга, хот байгуулалтын салбар бие даасан яам болсон энэ цаг үед бодлогоо зөв хэрэгжүүлж,  ард иргэдээ чанартай орон сууцаар хангахыг Хөдөлмөрийн баатрууд хүслээ.

Эх сурвалж: БХБЯ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан