"/> "/>

Гадныхан Монголын нийслэл төөрмөөр болсныг онцолжээ

Уул уурхайн тэсрэлт хийж, дэлхий нийтийн анхаарлыг татах болсон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нэгэн асуудал гадныхны хараанд өртжээ. Энэ бол төөрмөөр Улаанбаатар юм. Энд хаяг байршлын системийн ярвигтай асуудлыг хөнджээ. Нийтлэлийг тоймлон хүргэе. 

Монголын эдийн засагт огцом үсрэлт гарч дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа нь үнэн. Эдийн засаг өсөхийн хэрээр тус улсын нийслэлд барилгажилтын тэсрэлт ч мөн явагдаж байгаа юм. Харамсалтай нь шинэхэн барилгууд хичнээн чанартай, сайхан загвартай байх нь хамаагүй хотжилтыг улам замбараагүй болгож байна. Яагаад хөгжил явагдах тусам дордож байна вэ? 

Улаанбаатар хотжилтын хувьд сонин бүтэцтэй. Орос болон Хятадын загваруудаар баригдсан олон хороолол энэ хотод  бий. Гудамжны тоотой харьцуулахад хэт олон барилгатай. Дундын өмчийн орон сууцнууд хувийн хауснуудаас хэт дахин олон. Зарим байрны хажууд гудамж байх нь бүү хэл тэртээ хол харагдах гээд анхнаасаа буруу төлөвлөсний алдаа үндсэн асуудал болж байгаа юм. 

Харин орчин үеийн алдаа нь Улаанбаатар хотын сул зай болгон Засгийн газрын эрхмүүдээс зөвшөөрөл авсан л бол сургуулийн хашаанд ч, хүүхдийн паркын талбайд ч байх нь хамаагүй жижиг жижиг хувийн компаниудад “дээрэмдүүлсэн”.

Тэр ч бүү хэл монголд гэрийн хаягаар шуудангийн үйлчилгээ авна гэдэг ойлголт бараг байхгүй юм. Тэд яаж захидлаа хүлээн авдаг вэ гэж та гайхаж байна уу? Гэрийн хаяг нь маш эргэлзээтэй, ойлгомжгүй байдаг учраас өрх бүр шуудангийн хайрцаггүй. Нийслэлд байгаа олон тооны шуудангийн салбар л энэ асуудлыг арай гэж зохицуулж байгаа юм. 
 
Бас нэгэн асуудал нь та уг нийслэлд зочилж байгаа бол найзынхаа гэрийг өгсөн хаягаар нь хайгаад хэзээ ч олохгүй. Улаанбаатарын гудамж хэт олон боловч нэрлэгдсэн нь цөөн учраас хайж олоход хэт хүндрэлтэй. Түүнээс гадна хот тохижилт замбараагүй болсон учраас иргэд нь гудамжны нэрийг мэддэггүй. Тэд зөвхөн томоохон объектоор л барагцаалж хаягаа зааж өгнө. Тийм гудамж гэхийн оронд тэр талбайн урд, хойно гэж зааж өгөх аж. 

Гадаадын жуулчид хүссэн газраа хаягаар нь олоход хэн нэгнээс тусамж хүсэхгүй байх тохиолдол Улаанбаатарт ховор. Автобусны буудал дээр газрын зураг, нийтийн тээврийн хэрэгслүүд зорчих чиглэл зэрэг мэдээлэл өдрийн од мэт. Нийслэл хотын нарийвчилсан газрын зураг ч цөөн.

Хотын төв иймэрхүү. Харин захаар орших гэр хорооллуудад заасан хаягаар очно гэдэг усан дээр гал түлэх мэт санагдсан. 

Хаяг байршлын системийн ийм том асуудлыг одоо хүртэл шийдэхгүй байгаад гайхаж байна. Улаанбаатарт барилгажилт нэмэгдсээр л. Байдал улам хүндэрсээр л.

Эх Сурвалж: www.24tsag.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан