"/> "/>

Амьдрах сууцаа өөрөө барихаар шийдсэн бол

Сүүлийн үед орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн тоо олон байгаа байгаа боловч 8%-ийн зээлийг олгож буй банкуудыг тавигдах шаардлага улам өндөрсөөр л хэр баргийн хүн дийлж авахааргүй болжээ. Бид байнга боловсон орон сууцгүй амьдрах хувь заяатай төрсөн юм гэж үү? 

Хэрвээ та газраа өмчилж авсан бол заавал нийтийн орон сууцанд амьдралгүй, өөрийн хашаандаа, өөрийн санаанд нийцсэн зургийн дагуу барьсан байшиндаа боловсон орон сууцнаас илүү тохитой амьдрах нь жаргал биш гэж үү? 

Өөрсдөө өөрийн хувийн сууцаа барих тохиолд банкууд дараах 2 төрлийн зээл олгодог.

Хашаа байшин барих зээл
Амины орон сууц барих зээл
 


Харин эдгээр зээл юугаараа ялгаатай вэ? Хашаа байшин гэж юу вэ? Амины орон сууцнаас юугаараа ялгаатай вэ?

Эхлээд хашаа байшин болон амины орон сууцны ялгааг тайлбарлая.

Гэр хороололд байрлах, эргэн тойрон хашаагаар хүрээлэгдсэн, өөрийн өмчилсөн газар дээр аж ахуйн аргаар барьсан хувийн байшинг хашаа байшин гэнэ. 

Гэр хорооллоос бусад өмчлөлийн газар дээр архитектурын зураг төслийн дагуу барьсан, нийтийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсхүл бие даасан цэвэр, бохир усны болон халаалтын систем бүхий хувийн байшинг амины орон сууц гэнэ.

Товчхондоо инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир устай, халаалтын системтэй бол амины орон сууц, үгүй бол хашаа байшин гэж тодорхойлсон байна. Аль аль нь өмчилсөн газартай байх хэрэгтэй юм байна. Энэ ялгааг мэдсэнээр хашаа байшинтай болох уу, амины орон сууцтай болох уу гэдгийг сонгох боломжтой боллоо.

Нэгэнт барьсан байшинг зээлээр худалдан авах тохиолдолд урьдчилгаа мөнгөтэй байхыг шаарддаг бол шинээр байшин барих тохиолдолд урьдчилгааны оронд байшин барих мөнгө эсвэл материалын тодорхой хэсгийг өөрөө гаргах ёстой болдог байна. Мөн байшин нь доорхи шаардлагыг хангасан байх ёстой ажээ. 5:7 харьцаатай хашаа байшингийн материалын орц, төсөвийг харахыг хүсвэл энд дарна уу.

Хашаа байшин:

  1. Газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.
  2. Амьдран суух зориулалттай.
  3. Газрын кадастрын зургийн дагуу хашаа баригдсан байх.
  4. Барилгын төсөв, архитектурын план зургийг банкаар хянуулах.
  5. Барилгын төсөвт тусгагдсан ажлын гүйцэтгэл нь банкнаас тогтоосон зээлийн хэмжээнээс багагүй байх ба банкнаас тогтоосон хугацаанаас өмнө барьж дуусган тухайн байшинг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, банкинд барьцаалуулах боломжтой байх.

Амины орон сууц:

  1. Газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.
  2. Амьдран суух зориулалттай.
  3. Газрын кадастрын зургийн дагуу хашаа баригдсан байх.
  4. Барилгын төсөвт тусгагдсан ажлын гүйцэтгэл нь Банкнаас тогтоосон хэмжээнээс багагүй байх ба банкнаас тогтоосон хугацаанд барьж дуусган тухайн байшинг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, банкинд барьцаалуулах боломжтой байх.
  5. Амины орон сууц нь дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан зэрэг нийтийн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой байх, эсхүл цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны бие даасан системтэй байх ба энэ талаар барилгын төсөвт нарийвчлан тусгагдсан байх.
  6. Амины орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө гарсан, барилгын зөвшөөрөл, захирамж, инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл, барилга барих зөвшөөрлүүдийг авсан, гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гүйцэтгэлийн акт үйлдсэн байх.
  7. Амины орон сууцны архитектурын план зураг, барилгын төсвийг мэргэжлийн төсөвчнөөр батлуулсан байх.


Хашаа байшин барих зээлд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг эндээс,

амины орон сууц барих зээлд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг эндээс үзнэ үү?

 Дээрх зээлүүдээс гадна банкууд

Хашаа байшин худалдан авах зээл

Амин орон сууц худалдан авах зээл-үүдийг 1.5%-2.1% хувийн хүүтэйгээр 15 хүртэл жилийн хугацаатай олгодог байна.

 1900-1600 дугаараас зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

жич: Ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд

 Жич: Нарийвчилсан мэдээлэл, тухайлсан зөвлөгөө авахыг хүсвэл доорх хүснэгтэнд жагсаасан банкуудаас сонгон “Дэлгэрэнгүй...” товчийг нь дарна уу. Ингэснээр тухайн банктай шууд холбогдон чатлах, асуултаа е-мэйлээр илгээж банкны ажилтнаас хариулт авах эсвэл хүмүүсийн асуулт, хариултыг үзэх, өөрөө асуултаа нээлттэй тавин бусад хүмүүс болон санхүүгийн зөвлөхүүдээс хариулт авах боломжтой.

Эх сурвалж:  www.mongo.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан