"/> "/>

Реалтор нь АНУ-д төвтэй компанийн л брэнд тэмдэг

ОронсууцЦЭГКОМ© онцлох мэдээ     2020-01-06     2984
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 20

ЗОЧИН: Б.Алтангэрэл

БАЙГУУЛЛАГЫН НЭР: Старк Рейл Эйжинси” ХХК

АЛБАН ТУШААЛ: Гүйцэтгэх Захирал

АЖЛЫН ТУРШЛАГА: 3 жил

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: ҮХХ-ийн зах зээлд од мэт гялалзах түлхүүр байх. Мөн тухайн үед Game of Thrones Цуврал болон Марвел тренд болж байсан, Герман хэлэнд Старк нь хүчтэй гэсэн утгатай байдаг.

- Компанийн түүх: 2019 оны 1 сарын 11 нд байгуулагдаж байсан. Дотоодын ҮХХ-ийн салбарт шинэ өнгө төрх, шинэ шийдлийг бий болгох зорилгоор байгуулагдсан. “Хүндлэл, Үүрэг хариуцлага, Нэр төр” гэдэг 3 үгээр эрхэмлэх зүйлээ тодорхойлсон байдаг. Энэ салбар бол маш их итгэл хүлээлгэсэн ажил байдаг учир харилцагчаа хүндэлж, бид үүрэг хариуцлагаа үргэлж санаж эцэст нь нэр төртэй ажлаа гүйцэлдүүлдэг дээ.

- Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ? 

- Тууштай зогсошгүй хичээл зүтгэлийн үр дүн. Хэдэн ч удаа унаж, алдсан ч бай шаргуу байдлаа алдалгүй хөдөлмөрлөх. Нэг удаа болохгүй байлаа гээд зууралдаад байх шиг дараагийн ажил руугаа эрчимтэй орох хэрэгтэй.

Томоор, өргөн цар хүрээтэй сэтгэж, мөрөөдөж түүнийгээ хөрсөн дээр буулгаж чаддаг байх нь хамгийн чухал. Би үргэлж шинэ зүйлсийг, шинэ гаргалгааг төлөвлөж, бодож явдаг. Тэгээд бичнэ, дараа нь хар зураг гаргадаг. Энэ нь эргээд санахад, илүү сайжруулахад тустай байдаг.

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Реалтор нь АНУ- д төвтэй компанийн л брэнд тэмдэг. ҮХХ-ийн агент хүн бол хэлэлцээрийн мэргэжилтэн, сэтгэл зүйч, эдийн засагч, борлуулагч, зохион байгуулагч, манлайлагч, бизнесмэн хүмүүс байдаг. Тийм ч учраас энэ ажил бол дэлхийн хамгийн гайхалтай карьера юм. 

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Манайхан шинэ соёлд их амархан дасдаг хүмүүс шиг санагддаг. Борооны дараах мөөг гэдэг шиг барилгын салбар хөгжиж эхэлмэгц гадны болон дотоодын маш олон компани байгуулагдсан.

Нийслэлийн хэмжээнд яг ажлаа хийдэг 1 агентад мянга орчим харилцагч ногддог. Тухайн хүн бүр л газартай, ямар нэг байдлаар ҮХХ-тэй байж таарна.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Хүн амьдралдаа маш цөөхөн удаа, 1-3 удаа л орон гэрээ сольдог, гэтэл бид сард хэд хэдээр нь борлуулж байна шүү дээ. Туршлагатай болж улам л хөгжиж байна. Хаана ямар байдлаар сурталчилгаа явуулах уу, үнэ ханш гэх мэт мэдлэг нь байж байдаг учир том ажлыг маш хялбар болгож өгнө.

- Энэ салбарт ажиллаж байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

- Хамгийн түрүүнд Ө.Ганзориг захирлын орчуулж эмхэтгэсэн “Sales Bible”санал болгож байна, хэрхэх талаар маш сайн буулгаж өгсөн. Ажилдаа итгэл олж авмаар байгаа бол Барбара Коркоранийн “Бүсгүйн код”, харилцааны ажил учир Дэйл Карнеги “Мэргэжлийн борлуулагчийн амжилтын нууц жор” энэ 3 номыг санал болгодог.

- Үл хөдлөх зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжих үү. Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

- 9 сарын эхний 7 хоног бол Барилгачдын баяр. Бид чинь барилгын салбарынхан, хүсвэл тэдгээр өдрүүдэд баярлаж болно.

 ҮХХ зуучлалын салбарт бие даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Мэдээж хэрэгтэй. Их хэмжээний мөнгө, гэр бүлийн амьдрал, хүний бизнес, өв хөрөнгө яригдаж буй салбарт хуулийн хариуцлага хэрэгтэй.

- Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу?

- Залуу хүн болоод ч тэр үү бараг бүх харилцагчийнхаа хуурай дүү нь болчихсон. Зарим нь миний хүү л гэдгийн. Олон ах эгч нарынхаа итгэлийг алдахгүй байх гэдэг нь илүү дотно байдлыг бий болгож өгдөг дөө. Бизнес хийхэд харилцагч нартайгаа ойр дотно байвал хялбар байлгадаг гэдэг дээ. Сургамжтай зүйл гэвэл ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Мэргэжилдээ эзэн болохын төлөө сурах, судлах зүйл маш арвин. Хийж буй зүйлдээ үнэнч, сонирхолтой, дурлах нь амжилттай ажиллах суурь болж өгнө.

Эх сурвалж: ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 20


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (4)

2020-02-11 01:43   REALTOR
Ene temdeg ni yamar utgataig sain sudlaj uzeed yarij baigaarai :)
2020-01-09 21:54   davaasvren
amjilt2
amjilt
2020-01-08 12:25   зочин
Эх орондоо хөдөлмөрлөж, хийж бүтээх эрмэлзэл дүүрэн, оюунлаг залуусаа төр засаг нь хайхардаггүй ч ард түмэн дэмжээд, итгээд , улам их хүрээлээд өгвөл гадныханд алддаг багагүй хөрөнгө мөнгөө монголдоо үлдээх нэг гарц юм шүү.
2020-01-06 19:34   Irgen
Mundag yumaa yaj holbogdoh wee medelel away
Шинэ мэдээ
Их уншсан