"/> "/>

Мөнгөө хадгалж сурах 20-н арга

 

1. Дэлгүүр хэсэх үедээ эсвэл санаандгүй тохиолдлоор төлөвлөөгүй худалдаагаа битгий хийж бай. Дэлгүүр хэсэх үедээ жагсаал гарган зөвхөн хэрэгтэй зүйлээ л авах нь маш их мөнгийг хэмнэдэг

2. Хүнсний зах хэсэг үедээ заавал дээд зэргийнх бус нөөцийн бараа авах нь зүгээр байдаг. Дээд зэрэглэлийн гэх бараанууд энгийн бүтээгдэхүүнүүдтэй яг адилхан байдаг боловч 3 дахин үнэтэй байдгаараа л ялгагддаг. 

3. Гэртээ хооллох нь хамгийн амархан, эрүүл бас мөнгөө хэмнэж болох арга. Онлайнаар зарим хэрэгтэй гэх жороо олж гэртээ хооллон ресторанд орохоос сэргийл. 

4. Өдрийн хоолоо гэрээсээ бэлдэж авчрах нь түргэн хоол худалдан авах маш их мөнгийг хэмнэдэг. 

5. Урамшуулал хямдрал зарласан үед л найзууддаа болон хайртдаа бэлэг ав. 

6. Хамгийн уян хатан, хүү өндөртэй зээлийн саналыг зөвшөөр. Мөнгөө хадгалах өөр нэгэн арга бол банк юмуу аливаа зүйлд хөрөнгө оруулах. Гэхдээ эрсдэлийг тооцож үзсэн үедээ энэхүү алхамыг сонгох хэрэгтэй. 

7. Тэр бүр хэрэглээд байдаггүй бүхий л зүйлийн захиалгаа цуцал. Мөнгө танд хэрэггүй зүйлд үрэгдэхээс сэргийлнэ. 

8. Ямар нэгэн худалдаа хийх үедээ үргэлж өөрийн төсвөө тооцож үзэж бай. Энэ нь таны зарлага орлогоос тань хэтрэхээс сэргийлнэ. Маргаашаа бодохгүй худалдаа хийдэг хүмүүс байдаг. Тэдэн шиг болохоос сэргийл. 

9. Эргэлтэд оруулах, дахин ашиглах нь мөнгийг хадгалах хамгийн сайн арга 

10. Гадуур зугаалахдаа үнэтэй паркын оронд хямд төсөвтэй аялалд явах ч юмуу аль болох хямдхан зардлаар цагийг зугаатай өнгөрүүлж сур. 

11. Янз бүрийн биллийн төлөлтөө автоматжуул

12. Сонин худалдаж авахын оронд интернэт дэхь мэдээллийг унш

13. Өөрийн машинаа маш болгоомжтой барьж гамтай хэрэглэ. Учир нь машины эвдрэлд маш их мөнгө үрэгддэг. Та болгоомжтой байж чадсанаар таны мөнгө түрүүвчинд тань үлдэж чадна. 

14. Хэрэв танд илүү өрөө ч юмуу газар байгаа бол түүнийгээ хөлслүүл. Хөлслүүлснээр орох зардал бол танд сул орж ирэх мөнгө. 

15. Сар бүрийнхээ хэрэглээг хяна. Орлого зарлагаа нарийн тооцсоноор маш их мөнгийг хэмнэдэг. 

16. Амьдрах гэр, унах машин, аялалын даатгалаа маш хянуур сонго. Бодлогогүй хийсэн нэг л алхам таныг сүйрүүлж болно. 

17. Алхаад хүрчих газар машинаа битгий уна. Үргэлж түлшнийхээ зарцуулалтыг хянаж хааяа ч болов алхаж бай. 

18. Гэрийн юмуу машины аливаа жижиг эвдрэл гэмтлийг өөрөө засахыг оролдож бай. 

19. Хэрвээ та ном худалдан авахад их мөнгө зарцууллдаг бол үүнээс сэргийлэх хамгийн сайн арга нь номын сан. Номын сан танд хүссэн бүхнийг танд бараг үнэгүй өгөх болно. 

20. Тэтгэвэрт гарах төлөвлөгөөгөө маш хянамгай гарга. Ямар нэгэн шийдвэр гаргах үедээ өөрийн төлөвлөгөөндөө хэрхэн өөрчилөлт орохыг тооцож үз. 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан