“Буянт Ухаа-2” 972 айлын орон сууцны цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн анхааралд
Харилцагч компанийн мэдээлэл 2019-08-15 1466
“Буянт Ухаа-2” 972 айлын орон сууцны цахим бүртгэлд хамрагдсан иргэдэд дараах зүйлсийг анхаарууллаа. Үүнд:
- Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг АТГ-аас 2019 оны наймдугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 01/6402 дугаар зөвлөмжийн дагуу иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл /өөрийн нэр, эцэг/эхийн нэр, бүртгэлийн дугаар/-ийг зорилтот бүлгийн ангилал бүрээр нийтэлж байгаа.
- Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн 2019 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны наймдугаар сарын 23-ны өдрийн хооронд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ийн салбаруудад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгнө.
- Заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхаарна уу!
Дэлгэрэнгүй мэдээллийг https://nosk.ub.gov.mn/#/news/newsMore/391 цахим хуудсаас авах боломжтой.
Сэтгэгдэл бичих
ИлгээхСэтгэгдэлүүд (1)
2019-08-15 17:09 Хэрүүлч өвгөн
972 хүнээс дөнгөж 58-хан сонгогдсон нь сонин. Адаглаад 100 гаруй хүнийг оруулахгүй яагаав. Тэгээд цаанаа л худлаа байх нь ээ дээ.