"/> "/>

5’000 төгрөгөөр байртай болсон түүх

2019.05.14-ний 15:25 минутанд утас дуугарлаа. Баатар овогтой Урантунгалаг мөн үү, тийм ээ мөн байна. Дарханы газрын албанаас ярьж байна гэлээ.

Таны нэр дээр газар ашиглалтын төлбөр гарсан байна гэнэ. Би ч их гайхлаа. Яагаад миний нэр дээр газрын төлбөр гардаг билээ. Тэгсэн төд удалгүй, за за би Comedy Lab-ийн Төөгөө байнаа. Та Гэр интернэт хэрэглэдэг үү? Миний тоглосон рекламыг үзсэн үү гэж байна. Би хоолойг нь таниад ч байх шиг, нээрэн рекламыг нь үзсэн санагдаад, гэхдээ бага зэрэг итгэж ядаад байлаа. Эхлээд Төөгөө ярьж байгаад эргэлзэж байсан бол бүр нэг өрөө байрны эзэн болсон, Улаанбаатар хот руу яаралтай гараад Хүннү вилла хотхонд ирээд залга, тоглох хэрэггүй гэж байна. Амьдралдаа нэг ширхэг ч юм хожиж үзээгүй, азанд итгэдэггүй хүн чинь яалаа л гэж итгэх вэ дээ.

Итгэж өгөхгүй утсаа тасаллаа. Дахиад л залгаж байна. Та итгэхгүй байгаа бол шууд нэвтрүүлгийн бичлэгийг үзээрэй гэнэ. Гаднаа итгэхгүй байгаа ч гэсэн, хүний дотор нэг тийм ид шидэнд итгэх гэгээн хүсэл нуугдаж л байдаг юм билээ. Ум хумгүй л Юнителийн фэйсбүүкийг үзээд, хагассайны шууд нэвтрүүлгийг олоод үзлээ. Нээрэн байрны эзний Гэр интернэтийн кодыг нэг нэг оронгоор гаргаж ирсэн байна шүү.

Шууд гүйлгээд төгсгөлийн хэсэгт очсон нүдэндээ итгэмээргүй манай гэр инернэтийн дугаар байна. Нээх сонин тэр үеийн мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Итгэмээргүй аз дэргэд үнэн болоод ирэхээр барьц алддаг юм билэ

Хамгийн түрүүнд хань руугаа залгаад “Хайраа манайх байр хожлоо” гэж хашгираад хэлээ. Тэгсэн урдаас “Тийм үү, баяр хүргэе” гээд манай хүн үнэхээр итгэхгүй байгаа шинжтэй шүү.

Би өөрөө дөнгөж сая итгэж ядаж байгаа хүн ингэж хэлэхээс өөр яаж ч итгүүлэх билээ. Тэгээд хоёулаа гэртээ очоод тэр бичлэгээ дахин дахин ухрааж үзээд, бүр гэр интернэтийн дугаараа гаргаж тавьж байгаад зэрэгцүүлж хараад хоёулаа тээр тээр, мөн дөө мөн байна, яг даа гэсээр хамтдаа итгэж, хүүхдүүддээ хэлсэн юм. Хүүхдүүд бас итгэдэггүй. Манайх чинь 2 охин, нэг хүүтэй. Хүү бага 9 сартай болохоор 2 том охиндоо хэллээ. Нээрээ юу, ааваа ээжээ л гээд хэхэ бид тав чинь бөөн баяр боллоо. Хичээл сургууль, ажил төрөл, хүний аз, хувь тавилан олон зүйлийг эргэцүүлэн бид тав ээжийнхээ хамт зургуулаа нийслэл хотын зүг жолоо заллаа.

Юниителийнхэн сайхан угтаж аваад, захирал нь шинэ байрны түлхүүр гардуулаад энд тэндээс зураг дарж, баярын сэтгэгдэл асуулаа. Ингээд байрны түлхүүрээ бага хүүдээ атгуулсан чигтээ шинэ байрандаа очлоо. Гаднаасаа чухам сайхан байна. Дотроо иж бүрэн тохижуулчихсан, бидний өмнөөс бодоод, яаж ийм гоё өнгө хослуулан бүх тавилгыг нь бэлдсэн байналээ. Ирээд шууд амьдрахад  бүх юм нь бэлэн, бүр амьд цэцэг ч бэлдсэн байсан. Цонхоор ямар сайхан цэлгэр харагдаж байнаа. Хүүхдийн заяа түшнэ гэж хүүхдүүд минь л эжий аавдаа энэ их азыг дуудсан гэж бодож байна.

Тиймээ би Монгол орон даяар зарлагдсан “Байртай Бэлэгтэй гэр интернэт” урамшууллын хамгийн супер шагналын эзэн иж бүрэн тавилгатай 1 өрөө байрны эрхийн эзэн Урантунгалаг байна. Манайх Монголын 90 мянган өрх айл дундаас тодорч ийм сайхан бэлэгтэй болсон гэхээр одоо ч итгэж ядам, баяртай сайхан байна. Манайх гэдэг айл аз гэдэгт анх ингэж л итгэсэн юмдаа. Энэ түүхийг минь уншин суугаа таныг азын тэнгэр ивээх болтугай.

Дахин дахин баярлалаа
#ЮНИТЕЛ #ГЭР ИНТЕРНЭТ  

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан