"/> "/>

“Экобин” хог, ачиx цуглуулах шийдлийг нийслэлд туршиж байна

Харилцагч компанийн мэдээлэл     2018-10-15     2214
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог цуглуулах, ачих дэвшилтэт “Экобин” шийдэлтэй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр болон албаны хүмүүс танилцлаа.

Улаанбаатар хотод өдөрт 2,500-3,500 орчим тонн хог цуглардаг. Хогийг хялбар ачиж, цуглуулах дэвшилтэт энэ технологийн хогийг савыг ХУД-ын 52 дугаар сургуулийн хашаанд суурилуулан туршилтаар ашиглаж байна. Уг нь хогийн сав нь зай талбай бага эзэлдэг. Эвгүй үнэр гарахгүй, хотын гудманд өнгө үзэмжтэй. Өвөл хөлдөхгүй хүйтэнд тэсвэртэйгээс гадна хог хальж, тарж орчныг бохирдуулахгүй. Хогийн саванд шавьж мэрэгч орох боломжгүй. Мөн ачих машиныг хол байрлуулж хогийг зөөврөөр ачих боломжтой юм.

Хогийн савны тагны дотор талд гал мэдрэгч унтраагчтай тул галын аюулгүй байхаар бүтээжээ. Нэг саванд 1.5-3 м/куб хүртэл хог хуримтлуулах боломжтой. Газрын гүнд суурилсан торхноос хог ачихад ачигч машин дээр зөвхөн оператор ажиллах боломжтой. Нэг хүн 8-12 минутад 3 тонн хог ачих, ашиглахад хялбар технологи аж. Хогийн сав даацын ууттай, үнэр гарахгүй, хотын гудманд өнгө үзэмжтэй. Хогийн савны торх болон шуудайг дотооддоо үйлдвэрлэх бүрэн бололцоотой. Одоогоор 80 ширхэг хогын савыг үйлдвэрлэн бэлэн болгожээ.

ORONSUUTS.COM

ORONSUUTS.COM

Энэ удаагийн туршилтаар тавьсан хоёр төрлийн багтаамжтай хогийн савны бүхий л хэсгийг дотооддоо үйлдвэрлэсэн байна. Энэхүү шийдлийг эхний ээлжинд Улаанбаатар хотын ХУД-ын 52 дугаар сургуулийн хашаанд суурилуулан туршиж байгаа ажээ.

                                                                           

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан