Ж.Эрдэнэсувд: Гадаадын ихэнх улс орнууд үл хөдлөх хөрөнгийн тухай хуультай байдаг

Оронсууц комын ОНЦЛОХ     2018-09-27     10043
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 9

ЗОЧИН: Ж.Эрдэнэсувд

БАЙГУУЛЛАГЫН НЭР: Хангарьд Пропертийз ХХК

АЛБАН ТУШААЛ: Үүсгэн байгуулагч,  гүйцэтгэх захирал

АЖЛЫН ТУРШЛАГА: 9 жил

КОМПАНИЙН ТАЙЛАЛ: Хангарьд Пропертийз компани маань 2 эмэгтэй гишүүнтэй, муу зүйлээс хамгаалж байхыг бэлгэдэж энэ нэрийг сонгож өгсөн. Хангарьд шувууны домогт тус шувуу нь богдын 2 охиныг лусын хорт могойноос хамгаалж байгаагаар гардаг.

- Компанийн түүх

- 2013 онд байгуулагдаж  2014 онд 2 гишүүнтэй болж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

- Амжилтын эх үүсвэр юу дээр тогтдог вэ?

- Мэдлэг, мэдрэмж, хариуцлага, тууштай байдал. Аль аль нь байхгүйгээр амжилт ирэхгүй байх.

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Мэдрэмжтэй, харилцааны ур чадвартай хүн л реалтор байж чадна. Мөн үүн дээр мэдлэг, хариуцлага нэмэгдэх байх.

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Нэг үеийг бодвол сурч байгаа, ҮХХ-ийн зуучлалын компаниуд маань хамтран холбоо байгуулж, олон жил үйл ажиллагаа явуулсан компаниуд маань энэ салбарыг нэр хүндтэй байлгах тал дээр анхаарч, реалторуудад зориулсан сургалт, ёс зүйн тухай байнга сануулах ажлууд хийж байгаад баяртай байгаа. Миний хувьд энэ салбарт  насаараа зүтгэнэ гэж бодож байгаа болохоор салбарынхаа нэр хүндэд сэв суух зүйл хийхгүй байхыг компанийн ажилтнууддаа байнга хэлж сануулдаг. Үйлчилгээ авч байгаа хүмүүсийн хувьд зуучлагч мэргэжлийн байгууллагаар дамжуулж байгаа нь эрсдэлийг бууруулж байгаа гэдгийг ойлгодог болоод байна.

- ҮХХ зуучлалын салбарт биеэ даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Хэрэгтэй, гадаадын ихэнх улс орнууд үл хөдлөх хөрөнгийн тухай хуультай байдаг. Том хэмжээний мөнгөн дүнтэй худалдан авалт гэдэг утгаараа тодорхой шаардлага хангасан компаниуд үйл ажиллагаа явуулснаар, аль аль талдаа хариуцлагажуулж байгаа хэлбэр юм даа.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Зах зээл өргөжин тэлж байгаагийн хэрээр бүхий л салбар дотроо салбарлаж мэргэшиж байна. Энэ бол зах зээлийн эрэлт дээр тулгуурлаж хөгжиж байгаа нэгж салбар. Манай харилцдаг барилгын компаниуд бол анхнаасаа л зөвлөгөө аваад явдаг энэ газар орон сууц баривал эрэлт хэр бол, ямар зэрэглэлийн орон сууц барих вэ, төлбөрийн нөхцөл ямар байвал худалдан авалт сайн байхуу гэх зэргээр зөвлөлдөөд явдаг. Бид яг халуун цэг дээр ажиллаж байгаа учир хэрэглэгчдийн юу хүсэж байгаа, цаашдаа ямар хандлага ажиглагдаж байна зэрэг байнга л зах зээлээ мэдэрч байх шаардлага гарч байгаа юм.

- Энэ салбарт ажиллах байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

- Би бол борлуулалтын сэтгэл судлал болон хувь хүний мотивацижуулах ном л уншдаг. Харин яаж баяжих вэ гэсэн тиймэрхүү төрлийн ном харахаар жаахан дургүй. Амжилт бол тууштай хөдөлмөрч хүний үр шим.

- Үл хөдлөх зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжих үү. Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

- Манай компани бол жил бүрийн  барилгачдын баяраар л баярлачихдаг. Энэ салбарын л хүмүүс шүү дээ.

- Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Энэ салбар дуртай хүн бүр ороод байдаг салбар биш гэж боддог анх энэ ажлыг хийж байхдаа 3 сар байр зарахгүй бүр уйлаад, би энэ ажлыг чадахгүй юм байна ажлаасаа гарлаа гэж шийдээд яг гарах гэж байхад нэг өдөр 2 гэрээ хийж урам аваад тэгээд л тууштай тэмцсэн дээ. Одоо ч манай компанид ажиллаад шантраад гарсан залуус байдаг гэхдээ тэд маань өөрт таарсан ажлаа хийгээд амжилттай явж байгаа.

ORONSUUTS.COM

ORONSUUTS.COM


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (4)

2019-04-28 05:54   Tsogtbayar
Barilga barina gedeg bol hariutslagatai hvnd hvchir ajil met bolowch nuguu talaas ih buyantai ajil baidag. Ger bvld hamgiin tvrvvnd ger oron mash chuhal asuudal baidag uchirtai
2018-10-19 22:52   Bold
Amjilt Edniihtei ch udaan hamtarch ba daa.
2018-10-19 07:59   Hetsuu l bn
Remax geed olon ulsiin kompani garaad irsen. Ed nar udahgu dampuurah bhda
2018-10-18 20:42   dfdf
Amjilt husie e. Mundag hun
Шинэ мэдээ
Их уншсан