"/> "/>

Дээврийн мембран бүрхүүл нь дээврийн системийн маш чухал хэсэг

Брэндүүдийн танилцуулга     2023-09-06     1931
Маркетинг & Редакцийн зөвлөл     Албан ёсны дистрибютор БАТСУУРЬ ХХК

Ус үл нэвтрүүлэх хамгаалалт нь барилга байгууламжийг уснаас хамгаалах, үе дамжин удаан ашиглахад чухал үүрэг гүйцэтгэдэг боловч энэ нь хамгийн үл тоомсорлогддог үйл явцад ордог. Ус үл нэвтрүүлэх хамгаалалтын урт хугацааны үнэ цэнэ нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, өмч хөрөнгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг. Ус үл нэвтрүүлэх мембраныг дээвэр, хана, барилгын тавцан, подвал, тагт, гүүрний тавцан, суурь, зогсоол, усан сангийн доторлогоо, тунелийн хонгил зэрэг олон төрлийн хэрэглээнд ашигладаг. Ус үл нэвтрүүлэх материалын ашиг тусын талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь ойрын хэдэн жилийн хугацаанд бүтээн байгуулагчдын хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.

Ус үл нэвтрүүлэх нь яагаад чухал вэ?

  1. Барилгад шинэ эрч хүч нэмэх: Усны хамгаалалтыг зөв ашиглаж, арга зүйг нь хэрэгжлэж, зөв байрлуулснаар барилгын чийгийн хэмжээг бууруулж, бие байдлын амьдралын хугацааг тав тухтай уртасгахад тусалдаг. Энэ нь мөн барилгын үндсэн араг бүтээцэд эрүүл ахуйг нэмдэг. Усны хамгаалалтыг эдгээр арга хэмжээг барилга угсралтын олон шатанд хийж болно. Хэрэв усны хамгаалалтыг чухал үеийг нь өнгөрөөж хэсэг хугацааны дараа, эсвэл төсөл дууссаны дараа нэмэлтээр хийнэ гэвэл энэ нь тохиромжгүй болно гэсэн үг.
  2. Урт хугацааны хэмнэлт: Усны хамгаалалт нь ирээдүйд учрах маш их мөнгөн зардлыг хэмнэж чадахуйц хөрөнгө оруулалт юм. Тиймээс, усны хамгаалалтын ажил нь санхүүгийн хувьд ч, биет байдлын хувьд ч, хэрэглээ ашиглалтын хувьд ч ирээдүйн сайн сайхны төлөө хийгдэх ажиллагаа юм.
  3. Суурийн давхар буюу подвал үерлэхээс зайлсхийх: Дотор нь ус нэвчих хамгийн эмзэг газар бол подвал юм. Байшингийн суурийн шалны доорх хөрсний ус байгууламжид үргэлж дайсагналыг учруулдаг ба энэ нь хагарлаар дамжин барилгын дотоод хэсэг рүү ордог. Ус нь бетоноор нэвчиж дотогш орсны дараа үерлэхээс гадна хөгц, мөөгөнцөр үүсгэх болдог. Өвлийн улиралд ус хөлдөж, хөлдсөн ус улмаар томорч, подвал бүхэлдээ хөлдөх аюултай тул нөхцөл байдал улам дордож болзошгүй тул байшингийн суурийг барьж эхлэх үеэс ус чийг тусгаарлагчаар битүүмжлэлийг сайн үүсгэх нь чухал юм. Байшингийнхаа суурийг хамгаалах нь үндсэн араг бүтээцийг хамгаалж, түүнийг насжилтын туршид нь тогтвортой байдлыг хангаж өгөх болно. Усны хамгаалалт нь эхний ээлжинд байшингийн суурийн эвдрэлээс урьдчилан сэргийлж, араг бүтээцийг насжилтын явцад эрүүл, хүчтэй амьдрах боломжийг олгоно.

 

Дээврийн мембран бүрхүүл нь дээврийн системийн маш чухал хэсэг болох 3 шалтгааныг энд дурдвал:

1. Нэвчилтээс хамгаалах

Дээврийн мембраны гол зорилго нь ус гоожих, нэвчихээс урьдчилан сэргийлэх явдал юм. Дээврийн дээд давхарга нь усны хамгаалалтыг бүрэн хийдэг, хамгаалалт сайтай байх ёстой. Энэ нь дээврийн системийг чийг, ус хуримтлуулахаас хамгаалах эхний давхарга болж өгдөг.

2. Бохирыг угаах

Үүний ашиг тусыг байшингийн эзэд ихэвчлэн үл тоомсорлодог боловч энэ нь үнэндээ маш чухал үүрэгтэй юм. Дээврийн мембран нь гөлгөр гадаргуутай тул бороо ороход тортог болон шороог хурдан угааж зайлуулах боломжийг олгодог. Үүний тусламжтайгаар олон жилүүдэд дээврийн засварын үйлчилгээ авахын тулд дээврийн ажил гүйцэтгэгчдийг дуудаж цэвэрлүүлэх давтамжийг бууруулж чаддаг.

3. Нэмэлт тусгаарлагч

PVC болон резинэн дээврийн мембранууд нь дээврийн үр дүнтэй нэмэлт тусгаарлагч болдог. Зөв суурилуулсан дээврийн мембран нь таны эрчим хүчний зардлыг бууруулж чаддаг.

Өнөөдөр чухамдаа дээвэрчид олон янзын асуудалтай тулгарч байна. Байшингийн дээвэр эвдэрч, ус гоожиж, хувийн эд хөрөнгө болон үндсэн араг бүтээцэд гэмтэл учруулж байгаагийн 80% нь мэргэжилтэн бус дээврийн ажил гүйцэтгэгчдээс үүсдэг байна. Тиймээс барилгын нийт үе шат, барилгын ажлын явцад болон түүнээс хойшхи амьдралын хугацаанд дээврийн ажилчдын ур чадварын нөлөө их байдаг.

Барилгын талбай дээр янз бүрийн мэргэжлээр өөр өөр ажилчид идэвхтэй ажилладаг. Эдгээр олон төрлийн ажилчид бие биенийхээ хийж бүтээсэн ажлыг ойлгож хүндэтгэдэг ба тэнд олон соёлт орчныг бий болдог. Барилга угсралтын ажлын явцад тэднээс шалтгаалах янз бүрийн ажил мэргэжлийн алдаа гардаг ч зарим нь барилгын насжилт, элэгдэл хорогдолд сөргөөр нөлөөлөх нь бага байдаг бол дээврийн чанар муутай ажил үргэлж сөрөг нөлөөллийг бий болгодог.

Тиймээс, ХАНЧИ Брэнд, БАТСУУРЬ ХХК түүнийг гаргахгүйн төлөө ажиллаж байна.

Гөлгөр гадаргуутай дээврийн PVC мембраныг хамгийн сайн суурилуулагч

#ХАНЧИ Брэндийн

Албан ёсны дистрибютор #БАТСУУРЬ ХХК

https://news.oronsuuts.com/i/1744/

https://news.oronsuuts.com/brand/17/

https://news.oronsuuts.com/i/1745/

HanchiMongolia@gmail.com

96667812, 88884815

Сэтгүүлч: Маркетинг & Редакцийн зөвлөл

Эх сурвалж: Албан ёсны дистрибютор БАТСУУРЬ ХХК


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
2018-08-04