"/> "/>

Мэргэжлийн Идэвхтэй Маркетинг

Мэргэжлийн Идэвхтэй Маркетингийн хэрэгжилт нь харилцагч Компанийн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, хэрэгжүүлж байгаа барилга бүтээн байгуулалтын Төслийн мэдээлэлийг ОронсууцЦЭГКОМ© цахим тавцангаар дамжуулан Монгол Улсын нийслэл, бүх аймаг орон нутаг болон гадаадад амьдран суугаа Монголын хамгийн олон хэрэглэгч, худалдан авагчдад орчин үеийн хамгийн идэвхтэй арга зүйгээр сурталчлан хүргэхэд зориулагдсан. Энэ нь Төслийн амжилтыг тань дэмжиж, худалдан авагчдыг урьдчилан бэлтгэж бий болгох, төслүүдийн борлуулалтыг нь нэмэгдүүлэх, өрсөлдөх давуу талыг нь хөгжүүлэн сурталчилж, үнэ цэнийг бий болгож, олон нийтэд сурталчлан харуулах Мэргэжлийн Идэвхтэй Маркетингийн үйлчилгээг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Энэхүү журам нь Төслийн үйл явцаа Мэргэжлийн Идэвхтэй Маркетингаар дамжуулан сурталчлуулж байгаа харилцагч Компанийн бизнесийн болон тэдний хэрэгжүүлж байгаа Орон сууц, Хувийн сууцны төслүүдийн борлуулалтын амжилтын төлөө зориулагдсан.

Мэргэжлийн Идэвхтэй Маркетинг гэдэг нь маркетингийн олон төрлийн бүтээгдэхүүнээр бүтээн байгуулалтын Төслүүдийн сурталчилгааг их хэмжээний давтамж, өргөн далайцтайгаар их хэмжээний хүлээн авагчдад, тасралтгүй, тогтвортой арга зүйгээр сурталчилснаар үнэ цэнийг бүтээж, үнэ цэнэтэй харилцааг хөгжүүлж, удаан хугацаанд тогтвортой барих орчин үеийн түгээмэл хэрэглэгддэг маркетингийн нэгдсэн аргачлал юм.

ОронсууцЦЭГКОМ© цахим тавцанд гэрээ байгуулсан харилцагч Компанийн төслийн мэдээллийн сурталчилгааг тэдний сонгосон Багцын хугацааны турш байршуулж, хамгийн өндөр давтамжтайгаар сурталчилна. Ингэхдээ:

  1. Компанийн  болон Төслийн Танилцуулга мэдээлэл болон Зурган постерууд
  2. Төслийн танилцуулга Нийтлэл, Мэдээ мэдээлэл
  3. Компанийн  болон Төслийн удирдлагын Хөрөг ярилцлага
  4. Компанийн  болон Төслийн удирдах ажилтны Ярилцлага нийтлэл
  5. Компанийн  болон Төслийн Видео ярилцлага, Видео танилцуулга
  6. Төслийн Онцлох мэдээлээл, Шинжлэх ухааны судалгаа зэргийг холбогдох үндсэн болон туслах цэснүүдэд байршуулна.  

Эдгээр мэдээллийг урьдчилан бэлтгэж хэрэглэгч, ирээдүйн худалдан авагчдад Цахим шуудан, Фэйсбүүк, Интстаграм, Жиргээ зэрэг олон нийтийн сүлжээнд тодорхой өдөр, цагийн давтамжтайгаар өргөн цар хүрээтэйгээр олноор нь байршуулж, хэрэглэгч дагагчдад дээрх маркетингийн бүтээгдэхүүнийг удаан хугацааны, олон удаагийн

Давтамжтай- Тасралтгүй- Тогтвортой

хэлбэрээр Мэргэжлийн Идэвхтэй Маркетингийн арга зүйгээр хүргэнэ. Ингэхдээ харилцагч Компанийн нэр хүнд, төслийн өрсөлдөх давуу талыг нь хөгжүүлж, Төслийн борлуулалтанд

  1. үнэ цэнийг бий болгож,
  2. үнэ цэнэтэй харилцааг хөгжүүлж,
  3. үнэ цэнийг удаан хугацаанд хадгалж өгнө.

ОронсууцЦЭГКОМ©


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан