“Чулуут Скай Вилла” төсөл ХАУС ЭКСПО-2023 хувийн сууцны төслүүдийн онцгой нь байлаа

ХАУС ЭКСПО-2023 хувийн сууцны төслүүдийн экспод амжилттай оролцсон “Чулуут Скай Вилла” төслийн удирдагч, Баясах Атлас ХХК Гүйцэтгэх захирал Э. Гэрэлт-Одтой төслийнх талаар ярилцаж, тодруулга авлаа.
Манай“Чулуут Скай Вилла” төсөл нь бид бүхний мэдэх Скай ресорт цанын баазаас зүүн урагшаа 2,5 км зайд байрладаг бөгөөд нийт 5 га талбайд барилга бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Төслийн нийт 34 сингл хаус, 16 айлын таунхаус, 54 айлын орон сууц, нийтдээ 104 нэгж бүхий оршин суух хотхон болох юм. Одоогийн байдлаар эхний ээлжний 17 айлын сингл хаусны цутгалт нь хийгдээд дуусчихсан, үүний 8 байшингийн заслын ажлууд хийгдээд, эхний айлууд нь нүүж орчихсон байгаа. Одоогоор дараа дараагийн байшингуудын заслын ажлууд хийгдэж байна. Орон сууц, таунхаусын хувьд суурийн ажил хийгдчихсэн, дараагын ээлжийн 17 сингл хаусын барилгын ажил энэ оны 6 сард эхлэхээр төлөвлөгдөөд, төслийн бүтээн байгуулалт төлөвлөсөн хуваарийн дагуу хийгдээд явж байна.
“Чулуут Скай Вилла” төслийн сингл хауснууд нь 280 мкв, 238 мкв гэсэн 2 төрлийн сонголттой. Байшин болгон өөрийн гэсэн эдэлбэр газартай. Манай хотхоны давуу тал гэвэл нийт төслийн бүтээн байгуулалтын газрын 20 % нь бүтээн байгуулалтын ажил, 80 % ногоон байгууламж юм. Бид төслийн талбайн хойд талд 1,6 га орчим талбайд 3,000 орчим мод бут сөөг тарьсан байгаа. Энэ нь ойрын 2 жилдээ ургаад шинэ ногоон төгөл болох юм. Хийцлэлийн хувьд төслийн барилгууд бүрэн цутгамал, заслын болон тоноглолууд нь Европ, АНУ-с ирсэн шилдэг гэж хэлж болох сайн чанарыг бүтээгдэхүүн ашигласан, чанарын өндөр түвшинд баригдаж байгаа хотхон гэж ойлгож болно.
Төслийн голлох онцлог нь байгалийн үзэсгэлэнд 80 хувийн ногоон байгууламжийн шийдэлтэй, экотөлөвлөлт юм. Бусад бүтээн байгуулалтын төслийн ногоон байгууламжийн шийдэл нь 50 орчим хувь байдаг бол “Чулуут Скай Вилла” төслийнх нийт талбайн 20% дээрээ барилга байгууламжаа төлөвлөж, барьж байгаа. Нэгэнт загварын байшингууд ашиглалтанд орсон учраас сонирхсон ирээдүйн худалдан авагчид газар дээр нь очиж үзэж боломжоор хангагдсан.
Энэ Экспод оролцож байгаа хувий сууцны хотхоны төслүүдээс манай төслийг үзсэн, мэдээллийг нь авсан хүмүүсийн яриагаар төслийн бүрэн хэмжээнд хамгийн зөв зохион байгуулалттай, сууц байшингийн зохион байгуулалт хамгийн сайн гэсэн үнэлгээг олон хүнээс авсан. Мөн зохион байгуулагчийн зүгээс ч гэсэн хамгийн өндөр үнэлгээ авсан хотхон бол манайх юм байна гэж ам сайтай үнэлж байгаад төслийн хамт олон бид баяртай байна. Худалдан авагчдад, хүмүүст “Чулуут Скай Вилла” төсөл таалагдаж байгаад баяртай байна.