"/> "/>

Газрын гэрчилгээг 10 сараас цахимаар хэвлэн авдаг болно

Төрийн мэдээ     2021-10-01     182
МОНЦАМЭ

Ирэх сараас газар эзэмшигч, өмчлөгч иргэн газрын гэрчилгээг цахимаар хэвлэн авах боломжтой болсон тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэв. 

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Авлигын индексийг бууруулах ажлын багаас Засгийн газрын хуралдаанд хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулжээ. Тус ажлын баг төрийн үйл ажиллагааг цахимжуулах, шат дараатай дамжлага, лицензийг бууруулах чиглэлд дээрх ажлыг хэрэгжүүлсэн байна. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ, "10 дугаар сарын 1-нээс эхлэн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн газрын албанд заавал очиж дугаарлахгүйгээр газар эзэмшигч, өмчлөгч газрын гэрчилгээг цахимаар, QR кодтойгоор хэвлэн авах боломж бүрдсэн. Хэрэв тухайн хүн хүсвэл үнэт цаасанд хэвлүүлж болно. Цахимаар авсан QR гэрчилгээ нь үнэт цаасанд хэвлүүлсэнтэй ижил хүчинтэй байхаар зохицуулсан" гэдгийг онцоллоо. 

Тухайн иргэн egazar.gov.mn вебсайтад хандаж өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээг хэвлэн авах боломжтой аж.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан