"/> "/>

"Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудлыг УИХ-аас батлах хуультай нийцүүлэн шийдвэрлэнэ"

Сангийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хариулт өгөв.

Тэрбээр "Коронавирусээс урьдчилан сэргийлэх, эдийн засагт үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор УИХ-аас баталсан хуулийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлтүүдийн нэг ипотекийн зээлийн эргэн төлөлтийг долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулсан байгаа. Яг одоо УИХ-аар энэ хуулийн хугацааг сунгах талаар хэлэлцэж байгаа. Монголбанкны зүгээс хуулийг хэрхэн батлахтай нийцүүлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Монголбанк ипотекийн хөтөлбөрийг эргэн төлөгдсөн мөнгөө буцааж гаргах байдлаар санхүүжүүлдэг. Эргэн төлөлтийг хойшлуулаад байхаар орж ирэх төлбөр эрс буурч байгаа. Энэ хэмжээгээрээ ипотекийг санхүүжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан