"/> "/>

Шинээр хивс худалдан авахдаа анхаарах 8 зүйлс

“Натурал текстайл групп” ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжлийн ахлах дизайнер Д.Ганхүү та бүхэндээ гэрийнхээ орчинд тааруулан хивснийхээ өнгийг хэрхэн сонгох талаарх дараах 8 зөвлөмжийг хүргэж байна.

 

Хэрэв та унтлагын өрөө, зочны өрөө, үүдний өрөөндөө ямар өнгийн хивс сонгохоо мэдэхгүй байгаа бол бүү цухалдаарай. Та гэрийнхээ зай, багтаамж, байршлаас шалтгаалан өнгөний зохицлоо хялбархан хийж чадна.

Жишээ нь: гэртээ дулаан, тохилог уур амьсгалыг авчрахыг хүсвэл бараан, өрөөгөө өргөн цэлгэр харагдуулъя гэвэл цайвар төрлийн өнгийг сонгох хэрэгтэй юм. Таны л сонголт учир дараах зөвлөгөөнөөс хэрэгтэйг нь авч амьдралдаа хэрэгжүүлээрэй.

ЯМАР ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХААС ХАМААРЧ ӨНГӨӨ СОНГО

ORONSUUTS.COM

  • Өрөөг ямар зориулалтаар ашиглахаас хамаарч хивсээ сонго.
  • Завсрын өнгө нь зочны өрөө, албан газар, гал тогоонд тун давгүй сонголт.
  • Харин тод өнгө нь хүүхдийн, тоглоомын өрөөнд илүүтэй зохино. Тиймээс улаан, шар, цэнхэр гэх мэт үндсэн өнгийг сонгоорой.
  • Хэрэв уг өрөө хүний хөлд байнга дарагддаг бол хиртэж сэвтэх нь бага хээ угалзтай бараан өнгийг сонгох нь зөв.

ЦАЙВАР ХИВС НЬ ГЭРЭЛТҮҮЛЭГ МУУТАЙ ӨРӨӨНД ГЭГЭЭ ӨГНӨ

 
  • Хэрэв өрөөний цонх байнгын нээлттэй, агаарын солилцоо явагддаг бол хивс энгийн өнгөтэй тусмаа зүгээр.
  • Харанхуй орчинтой бол илүүтэй гэгээ оруулсан өнгө сонгоно. Жишээ нь, унтлагын өрөө тань хэд хэдэн цонхтой бол цайвар шаргал хивс гэрт гэгээ өгнө. Цайвар хивс нь гэрэлтүүлэг муутай өрөөг өргөн, тухтай харагдуулна.

ГЭРИЙН ТАВИЛГА БОЛОН ХИЙЦЭЭС ШАЛТГААЛАН ХИВСНИЙХЭЭ ӨНГИЙГ СОНГО

 
  • Гэрийн хана, тавилга, хөшиг гэх мэт өрөөний ерөнхий тохижилттой хивснийхээ өнгийг уялдуулах хэрэгтэй.
  • Хэрэв та буйдангийн өнгөө илүүтэй тодотгохыг хүсвэл завсрын өнгө сонгоно. Тухайлбал, буйдан нь улаан, шал нь саарал, бараан юм уу хар тавилгатай бол үнсэн саарал өнгийн хивс тохиромжтой.
  • Өрөөндөө байнга өөрчлөлт хийдэг бол сэтгэлийн хөдөлгөөнөөр хивс бүү сонгоорой. Өөрөөр хэлбэл хэдхэн жил болоод тавилгаа сонгодог бол завсрын өнгийг зөвлөх байна.

ЦАЙВАР, ЗАВСРЫН ӨНГӨ ӨРӨӨНИЙ ЗАЙГ ЦЭЛГЭР ХАРАГДУУЛНА

 
  • Хэрэв жижигхэн өрөөтэй бол цайвар, завсрын өнгөтэй хивсийг сонгох хэрэгтэй. Энэ нь уламжлалт гэрийн тохижилтод нийцэхийн сацуу гэгээлэг өнгийн хивс илүү тансаг орчныг бүрдүүлнэ. Тэр дундаа элсний болон бор саарал өнгийнх илүү үзэмжтэй байх болно.
  • Биеийн болон бор шаргал, цайвар саарал өнгө нь өрөөнд халуун дулаан, тухтай уур амьсгалыг бүрдүүлдэг. Эдгээр өнгө нь зочны өрөө, ажлын байранд илүү тохиромжтой.

ӨРӨӨГ ТРЭНДЛЭГ БӨГӨӨД ТУХТАЙ ХАРАГДУУЛАХ БАРААН ХИВСИЙГ СОНГО

 
  • Ер нь бараан хивс өрөөг жижиг бас тохитой харагдуулдаг. Орчин үеийн трэндийг дагахыг хүсвэл энэ нь гайхалтай сонголт.
  • Тухайлбал, нүүрсэн саарал, хар хүрэн, чулуун саарал өнгүүд нь сүүлийн үеийн унтлагын болон зочны өрөөний шинэлэг сонголт юм.

ХИВСИЙГ БАЙНГА АРЧИЛЖ АМЖДАГГҮЙ БОЛ ОЛОН ӨНГӨ АГУУЛСАН ХИВСИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

ORONSUUTS.COM

  • Хэрэв танайх нялх хүүхэд болоод гэрийн тэжээмэл амьтантай, хивсэнд тань халтартсан хөлийн мөр тасардаггүй бол 2-3 өнгө агуулагдсан хивсийг сонгоорой. Элдэв хир, толбо тэр бүр хивсэнд тодрохгүй.
  • Жишээ нь, хүрэн, бор, бор шаргалдуу өнгийн нийлмэл нь таны зочны өрөөний шаланд илүү тохирно. Энэ хивсэн дээр нохойны үс, хир,  хог хэр барагтай анзаарагдахгүй.

ТА ӨӨРИЙН ХУВИЙН ОРОН ЗАЙГАА БҮРДҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ ТОД ӨНГӨНӨӨС БҮҮ ТАТГАЛЗ​

ORONSUUTS.COM

  • Хүн бүр өнгөлөг хивс сонгодоггүй. Тиймээс таны сонгосон тод хивс гайхалтай өвөрмөц орон зайг бий болгоно.
  • Магад энэ санааг гэрийнхэн тань таалагдахгүй бол үндсэн өнгийн хивсэн дээр жижиг тод өнгийн хивсэнцэр болоод жижиг дэр тавихад л хангалттай.
  • Боломжтой бол хэд хэдэн хивсний өөдсийг гэртээ авчирч тааруулж үз.
  • Ингэснээр та сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаж, дараа нь хүсээгүй хивсэндээ мөнгө зарахаас сэргийлнэ.
  • Хивсний өөдсүүдээ өглөө, өдөр, орой гэх мэтээр гэртээ байрлуулан үзэж, хамгийн эцэст нь шийдвэрээ гаргавал та алдаа гаргахгүй.

Эцэст нь хэлэхэд хивс сонгох нь таны гэртээ оруулж буй хөрөнгө оруулалт. Тиймээс хивснийхээ өнгө сайтар нухацтай сонгох хэрэгтэй. Юун түрүүнд гэрийнхээ орчинд зохих магадлалтай 3-5 өнгийн сонголтыг хийж, тунгаан үзсэний эцэст шийдвэрээ гаргаарай.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан