"/> "/>

Орон сууцны дулаан тусгаарлах материалын шинж чанар ямар байх ёстой вэ?

Намрын сэрүүн өдрүүд, өвлийн жиндэм хүйтнээс урьтаж гэр, сууцаа дулаалах цаг иржээ. Ингэснээр бид эрүүл мэндээ хамгаалахаас гадна өрхийн орлогоо хэмнэж чадна. Орон сууц тань хичнээн сайн халаалтын системтэй байлаа ч дулаан алддаг бол үр ашиг нь гарахгүй .

Дулаан тусгаарлах материалыг дулаан алдалтаас хамгаалахад ашигладаг ба орчин үед хийгдэж байгаа дулаалгын материал нь таны хэрэгцээ, санхүүгийн боломж, өрөөний онцлогоос хамааран дулаан тусгаарлагчдыг сонгох сонголт нь өргөн болсон.

Орон сууцны дулаан тусгаарлалт  халуунд температурыг хадгалж дулаан алдалтаас сэргийлдэг ба дулаалгыг дотор, гадна аль ч талаас нь хийж болно.

Дулаан хэр хэмнэх нь ханын зузаан, тусгаарлах чанараас шалтгаалдаг. Дулаан алдагдлын ихэнх буюу 40-өөс илүү хувийг хана, тааз эзэлдэг байна.

Орон сууцны дулаалгын материалыг органик ба органик бус гэж ангилна. Мэргэжлийн зөвлөхүүд мэдээж  эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эдийн засагт хэмнэлттэй органик дулаалгын материалыг сонгохыг зөвлөдөг. Жишээ нь мод, шилэн хавтан, хонины ноос, хөөсөн шил, эрдэс хөвөн гэх мэтчилэн. Хэрэв та дулаалгын материал сонгох гэж байгаа бол олон улсын стандартад нийцсэн дулаан тусгаарлагчийг сонгож мэргэжилтэнүүдтэй  хамтран зөвлөлдөж шаардлагатай бөгөөд  материал тус бүр дээр зөвлөгөө аваарай.

Орон сууцны дулаан тусгаарлагчийн сонгохдоо зайлшгүй анхаарах зүйлс:

  • Тухайн орон сууцны хана тааз үндсэн сууринд даац нэмэхгүй байх
  • Амьсгалдаг буюу эко материалыг үндэс болгох
  • Галд тэсвэртэй / Жин багатай, зузаантай дулаан тусгаарлагчийг сонгох /
  • Чийг эсэргүүцэл / Материал чийгийн нөлөөн доор хэв гажилтгүй/
  • Олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн

Энэ бүх асуудлыг нэг дор шийдэх шийдэл бол бидний танд санал болгож буй АКТЕРМ шингэн дулаалгын будаг. Ердөө 1мм – ийн зузаантай будахад таны гэрийг дулаан алдагдалтаас  хувиар хамгаална.

АКТЕРМ нь Оросын холбооны улсаас нийлүүдэг.

Та 77008188, 88403403 утсаар холбоо барин АКТЕРМ будагны талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Мөн та манай худалдааны цэгүүдээс өөрт хэрэгтэй хэмжээгээр ч савлуулан авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан