"/> "/>
Ерөнхий мэдээлэл
Брэндийн нэр:TERMIGAS
Үйлдвэрлэгч улс:Итали
Чиглэл:Сантехник цахиалгааны эд анги
Байгуулагдсан он:1958
Брэндийн танилцуулга, үүсэл хөгжил:
Термигас Импианти Технологи нь Италийн Термигас Бергамо ХК-ийн 2010 оноос Монголд ажиллаж байгаа салбар компани юм. Термигас нь сантехник болон цахилгааны системүүдийн угсралт, зураг төсөл боловсруулалт, материал нийлүүлэлт, гүйцэтгэл, зөвлөх, төлөвлөлт болон менежментийн чиглэлээр 60 жил үйл ажиллагаа явуулж байна.
Термигасын ажиллах хүрээ нь худалдааны төв, үйлдвэр, зочид буудал, орон сууц, эрдэм шинжилгээний төв, эмнэлэг, оффисын барилгууд гэх мэт олон салбаруудыг хамардаг.
 
2009 оноос тус компани гадаадын зах зээлд Монгол, Арабын Нэгдсэн Эмират, Польш, АНУ, Хятад, Мексик, Дани, гэх мэтчилэн дэлхийн 11 улсуудад салбар компаниа байгуулан ажиллаж байна.
ТЕРМИГАС компани нь сантехник, халаалт, холбоо дохиолол, цахилгааны системүүдийн төлөвлөлт угсралт, ашиглалт, үйлчилгээг багтаасан төгс шийдлийг санал болгодог.
ТЕРМИГАС нь жилд 30/40 төслүүдийг удирдан явуулах чадвартай бөгөөд жилийн эргэлтийн хөрөнгө нь 100/120 сая евро байдаг.
 
Албан ёсны дистирбьютор
Компани:Термигас Импианти Технологи ХХК
Холбогдох утас:77111110, 99907835
Имэйл:info@termigasmongolia.com
Вэб:http://termigasmongolia.com/mn/home-2/
Салбар-1:ХУД, 11-р хороо Тайм Скүэр 505 -р байр 107 тоот
Бүтээгдэхүүний зураг: