"/> "/>
Ерөнхий мэдээлэл
Брэндийн нэр:HANCHI (ХАНЧИ)
Үйлдвэрлэгч улс:БНХАУ
Үүсгэн байгуулагч:БНХАУ- ын Хэбэй Муж
Чиглэл:Барилгын ус чийг тусгаарлагч, ус нэвтрүүлдэггүй материал үйлдвэрлэлт, ашиглалтын зөвлөгөө, борлуулалтын дараах үйлчилгээ
Байгуулагдсан он:2014
Брэндийн танилцуулга, үүсэл хөгжил:

“ХАНЧИ” БРЭНД нь барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, худалдааны чиглэлээр 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь барилгын ус нэвтрүүлдэггүй материал үйлдвэрлэлт, ашиглалтын зөвлөгөө, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн компани юм.

“Хэрэглэгч төвтэй, зах зээлийн шаардлагад нийцсэн, үнэнч шударга,  инновацилаг бөгөөд харилцан ашигтай байх” гэсэн зарчим баримталдаг Ханчи компани харилцагч үйлчлүүлэгч нартаа чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, дээд зэргийн үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг.

“ХАНЧИ” Барилгын Материалын Худалдаа ХХК нь байгуулагдсанаас хойш мэргэжлийн барилгын ус нэвтрүүлдэггүй гадарга, ус нэвтрүүлдэггүй мембран болон бусад барилгын ус гоожилтод зориулсан зуурмаган химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд голлон ажилласан.

Одоогоор бүтээгдэхүүний бүтэц нь 20 гаруй өөр төрлийн шингэн нэвтрүүлдэггүй бүрхүүл болон будаг, 10 гаруй төрлийн өөр өөр төвшиний ус нэвтрүүлдэггүй мембран үйлдвэрлэж зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Мөн түүнчлэн ус нэвтрүүлдэггүй хучлагын үйлдвэрлэлийн 5 шугам, мэргэжлийн ус нэвтрүүлдэггүй мембраны үйлдвэрлэлийн 2 систем ажилладаг.

“ХАНЧИ” БРЭНД нь “Чанар бол амьдрал, инноваци бол хөгжил” гэсэн зарчимд нийцэн, дэлхийн хэрэглэгчдэд хамгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна. Бидний хөгжилд хэрэглэгчдийн дэмжлэг, итгэл чухал үүрэгтэй.

“ХАНЧИ” БРЭНД- ийн Албан ёсны дистрибютор БАТСУУРЬ ХХК

HanchiMongolia@gmail.com

96667812, 75118888

Дэлгэрэнгүй »
Албан ёсны дистирбьютор
Компани:БАТСУУРЬ ХХК
Холбогдох утас:96667812, 75118888
Имэйл:HanchiMongolia@gmail.com
Вэб:https://www.hanchi.ltd
Бүтээгдэхүүний зураг: