
Итали улсын UNIDELTA компани 1973 оноос усны суваг, хийн шугам, усалгааны систем, галын шугам, ус зайлуулах систем болон халаалтын системд зориулж полиэтилин хоолой хийж эхэлсэн. UNIDELTA нь 40 жилийн хугацаанд тасралтгүй өсөн дэвжиж, өнөөдөр бүх бараа бүтээгдэхүүнүүд нь (UNI EN ISO 9001:2008) чанарын стандартыг хангасан сантехник халаалтын системын тэргүүлэгч үйлдвэр болсон юм.
Unidelta-гийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээний (yндны усны систем) халуун хүйтэн усны системд хэрэглэхэд маш зохимжтой бөгөөд зэврэлт үүсдэггүй, усанд нөлөө үзүүлдэггүй, дуу чимээ тусгаарладаг сайн талтай. Түүнээс гадна хоолой нь өөрийн жин бага, уян хатан шинж чанартай, угсарч холбоход амар хялбар байдаг.
Радиатортой холбож халаатын системд ихэвчлэн хэрэглэдэг ба ийнхүү ашиглахад өндөр температур эсэргүүцэх чадвар маш сайн. Халаалтын системд угсархад дулаалгатай хоолойг нь хэрэглэвэл дулаан хадгалалт ( дулаан алдагдал бага ) хамгийн өндөр байдаг.