"/> "/>

Барилгынханд халтай, иргэдэд ээлтэй жил болох нь

Шинэ төслийн нийтлэл     2017-05-13     3107
Г.Байгал     Засгийн газрын мэдээ

Нийлүүлэлт өсөхөөр үнэ буурдаг зах зээлийн жам ёсоор ирэх жилүүдэд ам метрийн үнэ улам доошлох төлөвтэй байна. Хэрэв орон сууц худалдан авахаар зэхэж буй бол 2017 он танд таатай жил болох нь. Хэдийгээр хэрэглэгчдийн худалдан авах чадвар суларч, хэтэвч нь жилээс жилд нимгэрч буй ч зарим бараа, үйлчилгээний үнэ үүнээс ч хурдтай буурч байна. Тухайлбал, орон сууцны үнэ сүүлийн гурван жил тасралтгүй уналаа. Одоо ч уруудсаар буй.

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанийн хамтран танилцуулдаг орон сууцны үнийн индекс гэхэд л 2014 оноос хойш бараг 25 суурь нэгжээр буурчээ.

Хямд үнэтэй 8717 айлын орон сууц ашиглалтад орох тооцоотой

Ойрын жишээ нь, БЗД-ийн “Американ дэнж” хотхонд жилийн өмнө хоёр сая төгрөг байсан орон сууцны ам метрийн үнэ өдгөө 1.9 сая төгрөгтэй тэнцэж байна. Ердөө жилийн дотор 100 мянган төгрөгөөр буурсан байгаа юм. Энэ хямдрал барилгын салбарынханд таатай биш ч худалдан авагчдад чихэнд чимэгтэй мэдээ. Тиймээс орон сууц худалдан авахаар зэхэж буй хэн бүхэнд энэ он маргаангүй ээлтэй байх нь. Гэхдээ үнийн хямдрал ээлтэй байх эхнийх нь шалтгаан.

Харин үнэ уруудаж буйтай зэрэгцээд илүү хямд ханштай орон сууцыг олноор босгосон нь хоёрдахь шалтгаан юм. Хэрэглэгчийн хэтэвч, зах зээлийн хандлагыг дагаад барилгын компаниуд ч байж болох хамгийн хямд үнэтэй орон сууцууд барьж эхэллээ. Өөрөөр хэлбэл, хотын төвөөс зайтай, бас бага хэмжээний талбай бүхий орон сууцны нийлүүлэлт өсчээ. Салбарын яамны мэдээлснээр энэ онд зах зээлийн дундаж ханшаас хямд үнэтэй 8717 айлын орон сууцыг ашиглалтад оруулах тооцоотой байна.

Тодруулбал, "Буянт-Ухаа 2" хорооллын дуусаагүй 972 айлын 18 барилгыг дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус хорооллын өмнө нь ашиглалтад орсон орон сууцны нэг ам метрийн үнэ 1.35 сая төгрөг байсан юм. Мөн "Буянт-Ухаа 3", "Эко яармаг", "VII хороолол" зэрэг төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Үнэ уруудаж буйтай зэрэгцээд илүү хямд ханштай орон сууцыг олноор босгосон нь хоёрдахь шалтгаан юм.

"Буянт-Ухаа 2" хорооллын дуусаагүй 972 айлын 18 барилгыг дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Энэ онд Орхон аймагт 315, Хөвсгөлд 135, Говь-Алтай аймагт 120 айлын орон сууцыг үргэлжлүүлэн барина.

Үүнээс гадна орон нутагт ч барилгын төслүүд хөдлөөд эхэлсэн. Энэ онд Орхон аймагт 315, Хөвсгөлд 135, Говь-Алтай аймагт 120 айлын орон сууцыг үргэлжлүүлэх аж. Үүнээс гадна “Ногоон хувийн орон сууц”, аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл, Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Шил шилээ дарсан шинэ, хуучин төслүүд мэдээж орон сууцны үнэд нөлөөлнө. Ингэхдээ нийлүүлэлт өсөхөөр үнэ буурдаг зах зээлийн жам ёсоор ирэх жилүүдэд ам метрийн үнэ улам доошлох төлөвтэй байна.

Түр суурьших 1000 айлын орон сууцыг БНХАУ-аас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Ногоон нуур орчмын бүсэд барихаар болсон байна.

ORONSUUTS.comТүр суурьших 1000 айлын орон сууцыг БНХАУ-аас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Ногоон нуур орчмын бүсэд барихаар болсон байна. Тэрчлэн Түрээсийн орон сууц хөтөлбөр иргэдэд багагүй дэмжлэг болдог тухай иргэд хэлдэг. Тэгвэл 2015-2021 онд хэрэгжих Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд 4000 айлын орон сууцны санг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Энэ нь тав тухтай орон байранд амьдрахыг хүсч буй хүнд бас л сайн мэдээ. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрийн хүрээнд 1512 айлын орон сууцыг Түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн юм. Эдгээр төслөөс гадна түр суурьших 1000 айлын орон сууцыг БНХАУ-аас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Ногоон нуур орчмын бүсэд барихаар болсон байна.

Энэ онд нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15, хүн амын 10 хувийг хамарсан дахин төлөвлөлт хийнэ. Нийт 24 байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах бол найман байршилд газар дахин зохион байгуулах төслийг хөдөлгөнө. Эдгээр байршилд нийт 85 мянга гаруй иргэдийн 1615.8 га талбай хамрагдахаар байна.

Барилгын материалын зах зээлийг харвал, үйлдвэрлэлийг дотоодын нөөц бололцоондоо түшиглэж бүсчлэн хөгжүүлэх, улмаар гадаадад экспортлох боломжийг бүрдүүлэх зэргээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж байгаа гэж салбарын яам мэдээлсэн. Эцэст нь эдгээр чихэнд чимэгтэй мэдээллүүд маргаангүй энэ жилээс эхлэн иргэдэд ээлтэй байхыг баталж байгаа юм.

Г. Байгал

Сэтгүүлч: Г.Байгал

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан