"/> "/>

Та орон сууц худалдан авах гэж байна уу?

    1.Таны хийх анхны алхам бол орон сууцныхаа байршлыг сонгох юм. Хэрвээ та цаг зав муутай байгаа бол  www.activzuuch.mn сайт эсвэл  Шинэ байр орон сууц мэдээллийн төвийг зорьж мэдээллийн ажилтнуудаас дэлгэрэнгүй мэдээллийн аваарай.2.Орон сууцаа худалдан авахаас өмнө орон сууцныхаа зах зээлийн үнэлгээний талаар судалгаа хийхэд илүүдэхгүй юм. Мэргэжлийн үнэлгээчид, агентуудад хандаж тухайн байршилд ямар үнэтэй зарагдсан зэргийг судална. Таны үл хөдлөх хөрөнгө ирээдүйд үнэ цэнээ алдахгүй байх нь чухал.

    3.Өөрийн шалгаварт нийцнэ гэж бодсон  орон сууцнуудыг очиж үзэх. худалдан авах гэж байгаа орон сууцны аюулгүй байдал эхний шалгуур юм.

    4.Таны худалдан авах гэж буй орон сууцны ойр хавьд дэлгүүр, нийтийнтээвэр, машинызогсоол, эмнэлэг, сургууль,  фитнесс зэрэг хэрэгцээтэй зүйлс ойрхон байна уу үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй.

    5.Мөн ямар нэгэн клуб, кафе, амьд хөгжмийн газруудтай ойрхон байгаа эсэхийг судлаж үзэх нь зүйтэй дуу жимээ ихтэй бол хэцүү шүү дээ . Мөн замын түгжрээ их, дуу чимээ ихтэй газар таньд хэрхэн нөлөөлөхийг бодож үзэх хэрэгтэй болов уу.

    6.Таны сонирхож байгаа орон сууц баригдаад  удаж байгаа эсэх , засвар , үйлчилгээ  хийх шаардлагатай эсэхэд анхаараарай.

    7.Аюулгүй байдал хэрхэн хангагдсан байна вэ? Байрны ойр орчимд  гэр бүлээрээ гарч салхилахад аюулгүй зугаалж чадах уу, камер, харуул хамгаалалт байгаа эсэхийн тодруулна. Мөн хүүхдүүд чөлөөтэй тоглоомын талбайтай орон сууцыг сонгоорой.

    8.Өглөөний халуун дулаан илчтэй нарны тусгалыг мэдэрмээр байна уу? Тэгвэл орон сууцны тагтны хэсгийн нарны тусгалыг өмнөх орон сууц нь хааж байна уу , Ойролцоох орон сууцнууд  сүүдэрлэж байна уу гэдгийг нь шалгах хэрэгтэй

    9.Үзэгдэх орчин-Монголчууд бид орон сууцаа сонгохдоо аль болох 5-аас доош давхрыг сонгохыг эрмэлздэг. 1-5 хүртэлх давхар гэртээ ороход ойрхон боловч нарны тусгал муу тусах, үзэгдэх орчин хязгаартай, тоос  шороо,  дуу чимээ ихтэй байх магадлал өндөр тул өндөр давхруудаас сонгох нь таньд бас  таатай байж болох юм.

    10.Хамгийн гол зүйл бол тухайн  орон сууцны бичиг баримт хуулийн дагуу байгаа эсэхийг сайтар нягтлаарай. Гэрчилгээнд бичигдсэн бүх өмчлөгч  байгаа эсэх байхгүй бол итгэмжлэл үлдээсэн эсэх,  итгэмжлэл нь хууль ёсны байгаа эсэх, мөн өмнөх өмчлөгч нь ямар хэлбэрээр тухайн эзэнд шилжүүлсэн эсэхийг  мэдэх шаардлагатай. Та хөлсөө дуслуулан байж авсан байраа бичиг баримтын зөрчилтэй байр худалдан авч алдахыг хүсэхгүй байгаа биздээ.

      Ингээд мэдээж сонголт хийхэд таны  өөрийн шийдвэр чухал , хэрэв та сонголт хийхэд хүндрэлтэй бол бид танд туслахад хэзээд бэлэн байх болно.

       “Актив зууч” үл хөдлөх хөрөнгө зуучлалын төв


      Сэтгэгдэл бичих

      Илгээх
      Шинэ мэдээ
      Их уншсан