"/> "/>

8% зээлээ урьдчилж төлбөл ашигтай юу?

Манай сайт үйл ажиллагаагаа эхлээд нилээдгүй хоногийг ардаа үдлээ. WWW.MONGO.MN  Энэ хугацаанд манай зөвлөгөө, мэдээллийг тогтмол уншиж, өөрт тулгарсан асуудлаа биднээс асууж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Уншигч та бидний хамтын зүтгэлээр манай сайт Монголын эдийн засгийн чиглэлийн сайтууд дундаа хамгийн өндөр хандалттай, байнгын уншигчтай сайт болсонд баяртай байна.

Өнгөрсөн хугацаанд бидэнд ирүүлсэн асуултыг тоймлож үзэхэд, Орон сууцны зээлэнд сар бүр төлдөг мөнгөн дээрээ нэмж мөнгө хийгээд байвал нийт төлөх хүү нь багасах уу? Авсан зээл маань хугацаанаасаа өмнө төлөгдөж дуусах уу? гэсэн асуулт нилээдгүй хувийг эзлэж байна. Энэ асуултанд хариу өгөхөөр энэ нийтлэлийг бэлдлээ. 

Жишээ болгож, 50 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаагаар авсан хүн сард төлдөг мөнгөн дээрээ тогтмол 20,000-200,000 төгрөг нэмж хийгээд байвал хэдий хугацааны дараа зээл дуусахыг болон нийт хэдэн төгрөгний хүү хэмнэж болохыг хүснэгтээр харуулав. 

Дээрх хүснэгтээс үзвэл зээлээ төлж эхлэхдээ сар бүр хийдэг 418,220 төгрөг дээрээ ердөө л 60,000 төгрөг нэмж хийгээд байхад таны зээл 20 биш 15 жилийн дараа төлөгдөж дуусах бөгөөд нийтдээ 14,0 сая орчим төгрөгийн хүү төлөхгүй хэмнэх юм байна.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан