Байрны урьдчилгаа цуглуулах дэлхийн шилдэг аргууд

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын удирдлагаас Нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулж урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй байгаа иргэдэд орон сууцтай болох уян хатан нөхцлийг бий болгох тухай шийдвэр гаргасан. Тухайн иргэн 3-5 жилийн хугацаанд НОСК-д өөрийн гэсэн хуримтлал үүсгээд 30 хувиа төлөх хэмжээнд очихоороо байрандаа орох нөхцөлтэй. Гэвч НОСК одоо хүртэл байгуулагдаагүй байгаа бөгөөд энэ сэдэв нам жим байна.

Тэгвэл дэлхий дахинд энэ практик хэрэгжээд он удаан жил болжээ. “Гэрээт хуримтлал” гэж нэрлэгддэг энэ аргачлал Баруун Европ, АНУ-д энэ аргачлал үр өгөөжөө өгсөн.

Гэрээт хуримтлалын хамгийн түгээмэл хэлбэр нь Герман улсад хэрэгждэг Орон сууцны хуримтлалын касс юм. Хуримтлалын кассанд удахгүй байртай болох иргэн мөнгө байршуулахаас гадна тухайн иргэний байршуулсан мөнгөн дүнд төрөөс урамшуулал олгодог. Өөрөөр хэлбэл хэдий чинээ их мөнгө хуримтлуулна төдий чинээ их урамшууллыг төрөөс өгдөг. 5-6 жил хуримтлагдсан мөнгийг эзнээс нь өөр хэн ч ашиглах эрхгүй. Мөнгө хуримтлуулах хугацаанд хүүгийн хэмжээ өөрчлөгдөхгүй.  Герман системийн гол давуу тал бол ил тод байдал. Орон сууцны хуримтлалын кассын тухай хуулинд зааснаар  хуримтлалыг хадгалагч байгууллага ашиг олох зорилгоор ямар нэгэн санхүүгийн үйл ажиллагаа явуулах ёсгүй. Чухам үүгээрээ хуримтлалын дансанд мөнгөтэй хүн банканд хадгаламжтай хүнээс ялгаатай. Банкны хувьд өөрийнх нь мөнгийг яаж ашиглаж буйг хадгаламж эзэмшигч мэдэх боломжгүй байдаг. Үргэлжлэлийг эндээс www.vip76.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан