"/> "/>

“АХМАДЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүрдүүлэх материал

Хөтөлбөрт хамрагдах иргэдэд тавигдах шалгуур:

 “Ахмадын  орон  сууц” хөтөлбөрт хамрагдах иргэд дараах шалгууруудыг хангасан байна.

Үүнд:
•    Улсаас орон сууц авч байгаагүй
•    Улаанбаатар хотын харъяат ба сүүлийн 5 жил нийслэлд амьдарсан эсэх
•    Өрхийн орлого нь ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай байх
•     Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцон  3 сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай байх
•    Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй МУ-ыниргэн байх
•     Тэтгэвэр эсхүл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байх ба өөрийн өмчлөлийн газар, гэр,  байшин болон автомашингүй  байх
•     Байгалийн гамшиг, үер ус, гал түймрийн гэнэтийн аюулд өртөж амь нас эрүүл мэндээр хохирсон, орон гэргүй болсон гачигдалтай иргэд

Бүрдүүлэх материал:


1.    Иргэний өргөдөл  хүсэлт (Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандаж гаргах)
2.    Иргэний  үнэмлэхний  хуулбар (Түрээслэгч  болон хамтран  түрээслэгчийнх  хоёулаа)
3.    Оршин суугаа  хорооны  тодорхойлолт   (Ам  бүл, тухайн хороонд  хэдэн  жил  амьдарч  байгааг  заавал  дурдсан  байх /Түрээслэгч  болон  хамтран  түрээслэгч  хоёулаа/)-Оршин  суугаа  хорооноосоо  авна
4.    Хэрэглээний  зардлыг  төлөх  чадвартайг  нотлох  баримт   (Тэтгэвэр, халамжийн  дэвтрийн  хуулбар, хамтран  түрээслэгчийн  цалингийн  тодорхойлолт)
5.    Маягт АОС (Цээж  зураг 1 хувь /Түрээслэгч, хамтран  түрээслэгч/) -Иргэд  хүлээн авах  төвөөс  авна
6.    Гарын үсгийн  баталгаа   (Түрээсийн  төлбөрийг  төлнө  гэдгийг  нотолж, нотариатаар  батлуулах)
Лавлагаа:
7.    Гэрлэсэн  болон  гэрлээгүйг  нотлох  баримт (Гэр  бүлийн  бүртгэлийн  лавлагаа  болон  гэрлэлтийн  гэрчилгээний  хуулбар  )-Улсын  Бүртгэлийн  Ерөнхий  Газар, киоск  машинаас  авна
8.    Эд хөрөнгийн  бүртгэлийн  лавлагаа  (Түрээслэгч  болон  хамтран  түрээслэгч, нас барсан  нөхөр /эхнэр/)-УБЕГ болон  харъяа  дүүргийн  Улсын  Бүртгэлийн  хэлтсээс  авна
9.    Нөхөр /эхнэр/ нас  барсныг  нотлох  баримт (Нас  барсныг  бүртгэсэн  архивын  лавлагаа, эсхүл  нас  барсны  гэрчилгээний  хуулбар)-УБЕГ-аас  авна
10.     Гэр  бүл  цуцлуусныг  нотлох  баримт (Гэр  бүл  цуцлалтын  бүртгэлийн лавлагаа, эсхүл  шүүхийн  шийдвэрийн  хуулбар)-Улсын  Бүртгэлийн   Ерөнхий   Газар, киоск  машинаас  авна
11.     Орон  сууцны   архивын   лавлагаа (Улсаас  өмнө  нь  орон  сууц  авч  байсан  эсэхийг  тодорохойлсон  лавлагаа)-Нийслэлийн  Архивын  газар
12.     Халамжийн  нөхцөл   байдлын   үнэлгээ (Улсын  халамжинд  хамрагдаж  байсан  эсэхийг  тодорхойлсон   лавлагаа)-Харъяа  дүүргийнхээ  Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний  хэлтсээс  авна.

Эх сурвалж: www.oronsuuts.com

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан