"/> "/>

Орон сууцны даатгал яагаад хэрэгтэй вэ

Намайг бага байхад дээд давхрын айл маань бараг л сардаа нэг ус алддаг байлаа. Их л хайнга айл байж билээ. Хайнга зангаас гадна социализмын үед баригдсан хуучин барилгын муудсан сантехник ч ингэж сардаа нэг манайхыг шийтгэхэд нь нөлөөлдөг байсан байх. Тэр бүрт учирсан их бага хохирлыг барагдуулах гэж ээж маань хэрэндээ л төвөг чирэгдэл болдогсон. Хэдийгээр манайх орон сууцны даатгалтай байсан ч өч төчнөөн явдал чирэгдлийн эцэст багахан хэмжээний нөхөн төлбөр авдаг байсныг бүдэг бадаг санадаг юм.  Ус алдах гэсэн энэ үг Улаанбаатар хотод оршин суудаг хүн бүрт танил. Хөршийнх шиг маань хайнга зан, хуучирсан эсвэл чанар муу сантехникийн шугам сүлжээнээс болж, ус алдуулж, эсвэл алдаж үзээгүй айл өрх гэж бараг л үгүй. Манай хотын нэлээд хэсгийг социализмын үед баригдаж элэгдэлд орсон хуучин орон сууцны хорооллууд эзэлдэг бол шинээр босож байгаа барилгуудын сантехникийн чанарын талаар ч гомдол түгээмэл байдаг. Тэр бүрт л алдсан хүн арван тамтай гэгчээр айл өрхүүд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохироод л үлддэг. Үүнээс гадна дундын шугамын эвдрэл гэж бас том асуудал бий.

Тэгвэл энэхүү амьдралын энгийнээс эхлээд хамгийн төвөгтэй бөгөөд энгийн эрсдэлийг хэрхэн удирдан залах вэ?  Энэ асуудлыг шийдэхийн тулд 2005 оноос манай даатгалын компаниуд Орон сууцны даатгалыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гэвч тухайн үед даатгалын салбарын үйл ажиллагааны идэвх сул, хэрэглэгчдэд ч даатгалын ач холбогдлын талаар ойлголт муу байснаас даатгуулагчдын тоо харьцангуй цөөн байв. Нэгэнт цөөн даатгуулагчтай тул хураамжийн төлбөр өндөр, хохирлыг зуун хувь барагдуулж чаддаггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд барууны улсуудад Хүртээмжтэй даатгал хэмээн нэрлэдэг Орон сууцны иж бүрэн даатгал гэсэн илүү боловсронгуй шийдэл хэрэгжиж эхлээд байна. Хүртээмжтэй даатгалын гол онцлог нь аль болох олон даатгуулагчийг хамруулах юм. Ингэснээр хураамжийн төлбөрийг хэрэглэгчид дарамт учруулахгүй хямдаар тогтоож, хураамжийн төлбөрөөсөө хэдэн зуу дахин их хэмжээний нөхөн төлбөрийг үзүүлэх боломжтой болдог. Одоогоор манай улсад Орон сууцны хүртээмжтэй даатгалыг амжилттай нэвтрүүлж буй Хаан даатгал компанийн хувьд л гэхэд сарын 1 500 төгрөгийн хураамж төлөөд л орон сууцны хариуцлагын болон хөрөнгийн гэсэн хоёр даатгалд хамрагдаж тус бүр 1 300 000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий эрсдэлээ даатгах таатай боломжийг хэрэглэгчдэд санал болгоод байгаа юм.

Үүнд ус алдахаас гадна, цахилгаан, сантехник, байгалийн эрсдэлүүд багтаж байгаа бөгөөд жилд учирч болох эрсдэлийн тоонд хязгааргүй юм. Өөрөөр хэлбэл жилд хэд хэдэн удаа эрсдэлд өртсөн ч таны хохирлыг барагдуулна гэсэн үг. Даатгалын хураамжийн төлбөрөөсөө ч бага дүнтэй нөхөн төлбөр авдаг байсан үеэ нэгэнт ард хоцорчээ. Хаан даатгал компанийн Орон сууцны хүртээмжтэй даатгалд хамрагдагчид эрсдэл учирсан тохиолдолд сард төлдөг хураамжийн хэмжээгээ дунджаар 80-100 дахин нугалж авч байгаа бөгөөд бусад төрлийн даатгалын хувьд дунджаар хураамжийн төлбөрөө 20-50 дахин өсгөн авдаг. Энэ нь хүртээмжтэй даатгалын бас нэгэн давуу талыг харуулж байна. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Хаан даатгал ХХК даатгуулагчдадаа нийт 400 орчим сая төгрөгийн нөхөн төлбөр олгоод байгаа аж. Үүнд: Шугамын гэмтэлд 106 сая (26%), ус алдалт 170 сая (42%) , байгалын эрсдэл 45 сая (14%), цахилгааны эрсдэл 20 сая (5%), гал түймэр 62 сая (16% ) төгрөгийн нөхөн олголт тус тус хийжээ. Доорх графикт Хаан даатгал ХХК-д даатгуулагчдын хураамжийн төлбөр ба нөхөн төлбөрийн хэмжээг харьцуулан харуулав.


Графикаас харвал эрсдэл учирсан даатгуулагчид дунджаар 120 мянган төгрөгийн нөхөн төлбөр авч байна. Гэхдээ үүнээс том дүн бүхий нөхөн төлбөр ч өргөнөөр хийгддэг тухай Хаан даатгал ХХК-ийн ажилтнууд дурдаж байна. Жишээлбэл өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн 40, 42, 44 дүгээр байрууд буюу бидний мэдэх Дөчин мянгатын байрнуудад гал гарч байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл уг галын 18 айлд учруулсан хохиролд Хаан даатгал компани нийт 15 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Өөрөөр хэлбэл айлуудын дийлэнх нь 1 сая төгрөгийн нөхөн төлбөр авсан байна. Дараагийн нэг чухал ач холбогдол нь өмнө нь Орон сууцны энгийн даатгал зөвхөн даатгуулагчийн буруутай үйлдлээс даатгуулагчид учирсан хохиролд нөхөн төлбөр төлдөг байсан бол Орон сууцны иж бүрэн даатгал (Хүртээмжтэй даатгал) даатгуулагчийн буруутай үйлдлээс даатгуулагчид болон бусдад учирсан хохирлыг ч барагдуулдаг явдал юм.

Манай улсын хувьд орон сууцанд учирдаг эрсдэлийн дийлэнх хувийг ус алдалт эзэлдэг бөгөөд ус алдалтын эрсдэлээс хоёр болон түүнээс дээш тал хохирдог. Доорх хүснэгтэд Орон сууцны иж бүрэн даатгалын давуу талыг харуулав. Эцэст нь Орон сууцны хүртээмжтэй даатгал нь тухайн орон сууцны өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах замаар айл өрхүүдийг энэхүү даатгалд хамруулдаг. Даатгуулагч буюу иргэд даатгалын  хураамжаа төлөхийн тулд заавал Хаан даатгалын компани дээр очилгүй харьяа СӨХ, конторууд болон байрны төлбөр төлдөг банкаараа дамжуулан байрны мөнгөн дээрээ даатгалын хураамжаа төлөөд эрсдэлээ удирдах боломжтой юм.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан