"/> "/>

Газар зохион байгуулалт, хот байгуулалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 600 орчим нэр томьёог нэгтгэн журамлаж байна.

Барилга, Хот байгуулалтын Яамнаас “Газар зохион байгуулалт, хот байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн нэр томьёоны тайлбар"- ын төслийн орчуулгыг хянан тохиолдуулах, шүүмжлэх ажлыг шинэ оны өмнө хийж дуусчээ.

Газар зохион байгуулалт, хот байгуулалт, үл хөдлөх хөрөнгөтэй 600 орчим нэр томьёог нэгтгэн журамлаж, мэргэжлийн болон олон нийтийн хэрэглээнд ашиглах ба газар, үл хөдлөх хөрөнгийн харилцаатай холбоотой:

  1. Estate-                                     Хөрөнгө, хөрөнгийн сонирхол
  2. Property-                                 Эзэмшил хөрөнгө
  3. Property Management-           Эзэмшлийн удирдлага
  4. Real property-                         Үл хөдлөх эзэмшил
  5. Lien-                                       Авцаа
  6. Real estate agency-                 Үл хөдлөх хөрөнгийн агентлаг (товчоо)
  7. Real estate-                             Үл хөдлөх хөрөнгө
  8. Real estate agent-                    Үл хөдлөх хөрөнгийн төлөөлөгч
  9. Real estate salesperson-          Үл хөдлөх хөрөнгийн борлуулагч
  10. Real estate license-                 Үл хөдлөх хөрөнгийн тусгай зөвшөөрөл
  11. Ownership-                             Өмчлөл
  12. Title-                                       Өмчлөх эрх болон Өмчлөх эрхийн баримт бичиг

зэрэг нэр олон томьёоны ойлголтыг нэгтгэх юм байна. Эдгээр үгсийн утгыг зөв илэрхийлэх, өөр өөрөөр ойлгож хэрэглэдгийг эцэслэн шийдвэрлэх, Монгол хэлэнд нийцүүлэх, хэрэглээний ойлголтын давхцлыг багасгах шаардлага бий. Жишээлбэл:

  1. Монгол хэлэнд суурьшаагүй ч дэлхий нийтээр хэрэглэгддэг англи үг хэллэг, нэр томьёонуудын орчуулга, жишээлбэл, хөршүүдийн сууц, эрхийн баримт бичиг; 
  2. Монгол хэлэнд өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг ч тэдгээр нь мэргэжлийн хувьд сайн тайлбарлагдаагүй, ажил мэргэжил эрхэлж байгаа хүмүүст тэр бүр зөвөөр хэрэглэдэггүй нэр томьёонууд, үүнд, газар ба үл хөдлөх хөрөнгийн эрх, эрхүүд, эрх сэргээх, өмчлөгчийн эрхийн хязгаарлалт, үнэ цэн, гүйлгээ, нэгж талбар газар, эзэмшил, эзэмшилт, эзэлгээ, эзлэх, эзлэн суух; 
  3. Монгол хэлэнд байнга хэрэглэгддэг ч утга агуулга нь олон нийтэд тодорхой тайлбарлагдаагүйгээс янз бүрээр ойлгогдож хэрэглэгдэж байгаа нэр томьёонууд, жишээлбэл, lease ба finance, эсвэл leasing ба financing, property, alienation, condominium, use, possess, parcel гэх мэт үгс зэрэг болно.

Газар, үл хөдлөх хөрөнгө, хот төлөвлөлт, бүтээн байгуулалттай холбоотой нэр томьёо, үг хэллэгийн орчуулгын янз бүрийн товхимолууд байдаг. Манай улсын хууль, эрх зүйн баримт бичгүүдэд ч нэр томьёо, үг хэллэгүүд нь тусгалаа олсон нь бий. Хэдийгээр тийм ч энэ нэр томьёоны тайлбар шиг нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарсан дэлгэрэнгүй тайлбар олон нийтийн хэрэглээнд хараахан гараагүй байна.

Ардчилсан Үндсэн хууль батлагдснаас хойш манай улсын эрх зүйн харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны нэг чухал хэсэг нь өмчийн харилцаа юм. Иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд эрх зүйн харилцаанд өмчөөр дамжин оролцдог учир өмч, тодорхойлбол газар, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх эзэмшил хөрөнгө, хувийн өмч хөрөнгийн олон талт эрх зүйн харилцааг тодорхой болгох, дэлгэрүүлэн гүнзгийрүүлж судлах, тодорхойлох, нэр томьёо, үг хэллэгийг нь тайлбарлах, тодорхойлох, ойлгомжтой болгох, улмаар энгийн хэрэглээний болон шинжлэх ухааны эргэлтэнд оруулах нь нэн чухал хэрэг бөгөөд энэхүү “Газар зохион байгуулалт, хот байгуулалтын нэр томьёоны тайлбар” нь тэр үүргээ гүйцэтгэх цагаа олсон чухал ач холбогдолтой нэр томьёоны тайлбар бүтээл болох нь дамжиггүй.

Тиймээс эдгээр нэр томьёог:

  1. Олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилгоор тэдэнд яаралтай хүргэх, сурталчлах, хэрэглээнд оруулах,
  2. Хууль, эрх зүйн үг хэллэгт ашиглах,
  3. Холбогдох салбарын төрийн захиргааны болон аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор хүргүүлэх,
  4. Их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын болон бусад боловсролын байгууллагуудад хүргүүлэх, сурталчлах,
  5. Хэвлэл болон олон талт мэдээллийн хэрэгсэл, царимаар сурталчлах, хэрэглэхэд уриалах зэрэг олон талт ажлыг зохион байгуулах нь зүйтэй.

Уг төсөл дээр манай газар, үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалтын тэргүүлэх мэргэжилтнүүд болох Дэнсмаа, Пүрэв-Эрдэнэ, Буяндэлгэр, Мягмаржалбуу, Олонбаяр нар ажиллажээ. Уг нэр томьёоны тайлбар удахгүй олон нийтийн хүртээл болно.


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (2)

2023-02-16 13:23   BAT
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-16 13:23   BAT
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Шинэ мэдээ
Их уншсан