Түрээслэгчээс эзэмшигч болохын давуу хийгээд сул талууд

Олон хүн түрээсний байранд мөнгө төлж амьдарч байснаас өөрийн гэсэн орон гэртэй болчихоод сэтгэл амар, өөрийн дураар амьдрахыг хүсдэг. Бас сар бүр түрээсэнд төлж ирсэн мөнгөөрөө хэчнээн ч байр авчихаар боллоо доо гэж харамсан бодох нь бий. Харин зарим нь байраа зараад банкинд хийчихээд хүүний мөнгөөрөө байр түрээслээд амьдрахыг илүүд үзэх нь ч бий. Чухам хүн хүний сонголт өөр ч, монголчуудын хувьд өөрийн гэсэн хөрөнгөтэй болохыг илүүд үздэг. Үл хөдлөх хөрөнгийн түрээслэгчээс эзэмшигч болон өөрчлөгдөхийн тулд тодорхой хэмжээний сорилттой тулгарахад хүргэдэг. Тиймээс үл хөдлөх хөрөнгө эзэмшигч болохоор баттай шийдэхээсээ өмнө доорх үл хөдлөх хөрөнгө эзэмшихийн давуу болон сул талтай танилцаад үзээрэй.

Давуу тал: Та бүх зүйлийг өөртөө тааруулан, тохируулж болно

Шинэ ханын цаас наах, эсвэл зүгээр будах, хулдаасаа хуу татан авч паркетан шал суулгах гээд ер нь юу ч хийсэн таны л дур. Та үл хөдлөх хөрөнгө эзэмших юм бол менежментийн компанийн хэзээ, хэрхэн гэсэн шийдвэрийг хүлээх шаардлагагүй болно.

Сул тал: Та засварын зардлаа өөрөө төлнө

Хэрвээ та түрээслэгч бол гэрт тань танаас үл шалтгаалах ямар нэг асуудал гарахад түрээслүүлэгч чинь түүнийг янзлаад өгчих учраас санаа зовох зүйлгүй амар байдаг. Харин та өөрөө үл хөдлөх хөрөнгө эзэмшээд ирэх үед, хэрэгтэй цагт найдвартай сайн засварчин хайхаас өгсүүлээд түүний зардал мөнгө гэх мэтчилэн олон асуудал гарч ирж толгойн өвчин болно.

Давуу тал: Гал голомттой болох

Өөрийн гал голомтоо бадраана гэдэг монгол хүний хувьд их чухал зүйл билээ. Таны худалдаж авсан сууц магадгүй таны насан туршдаа амьдрах хөрөнгө байж ч мэдэх юм. Ийм учраас удахгүй түрээсийн хугацаа дуусна, түрээсийн мөнгөө бэлдэнэ гэж санаа зовох шаардлагагүй болно. Хэрвээ та хашаа худалдаж авсан бол хашаандаа ойр зуурын хүнсний ногоо, жимсний мод тарихаас эхлээд олон давуу талтай.

Сул тал: Хэзээ дуртайдаа байршлаа сольж чадахгүй

Түрээслэгч байхад, хэрвээ гэнэт ямар нэг шалтгааны улмаас нүүх асуудал гарахад гэрээгээ цуцлаад, хурдан хугацаанд хөнгөн шингэн нүүх боломжтой байдаг. Хэрэв та нэг сарын хугацаатай байгууллагынхаа салбар руу шилжиж ажиллах бол байраа ч дагуулаад шилжүүлчихнэ. Жинхэнэ нүүдэлчин монгол гэдгээ бүрэн утгаар нь мэдэрч болно. Харин үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид хэзээ дуртай өдрөө нүүчих боломжгүй. 
Гэнэт нүүх шаардлага гарвал, та үл хөдлөх хөрөнгөө борлуулагдтал хүлээж таарна. Хэрэв ипотекийн зээлтэй бол бүр ч амаргүй нөхцөл үүснэ.

Давуу тал: Өөрийн өмч хөрөнгөтэй

Хэрвээ та түрээслэгч байсан бол сар бүрийн эцсээр түрээсийн төлбөрөө өгөх бөгөөд энэ мөнгөө эргүүлж авч чадахгүй. Үүнтэй харьцуулахад үл хөдлөх хөрөнгө эзэмшигч байхад, хэрвээ та нүүх шаардлагатай болж, байраа зарахад ядаж л худалдаж авсан үнээрээ зарах боломжтой.

Сул тал: Та таамаглашгүй зах зээлийн тогтворгүй нэг хэсэг нь байна

Хэрвээ та үл хөдлөх хөрөнгөө зарахаар боллоо гэхэд анх худалдаж авсантайгаа ижил үнээр зарах боломжтой. Харамсалтай нь, үл хөдлөх хөрөнгийн зах зээл тун хувирамтгай. Уг нь сүүлийн арван жилийн байдлаар үл хөдлөх хөрөнгийг дандаа өсдөг гэж ойлгохоор байсан ч хямрал болох үед байдал өөрчлөгддөг гэдгийг бид харж байна. Анх авч байсан үнээсээ хэдэн хувиар унахад үлэмж хэмжээний эрсдэл хүлээдэг онцлогтой.

Хэрэв та дээрх сул болоод давуу талуудыг уншсан бол өөрийнхөөрөө шийдвэрээ гаргаж байгаа байх. Үл хөдлөх хөрөнгөтэй болох нь ямар ч үед ашигтай гэсэн дийлэнх хүмүүсийн бодол танд төрж байна уу. Үнэндээ ч давуу тал, өгөөж нь их. Гэхдээ та үүнд хийсвэрээр хандаж шийдвэрээ шууд гаргаж болохгүй. Харин мэргэжлийн хүмүүст хандаж, тусламж авах нь зүйтэй. RE/MAX-ийн агентууд өөрийн туршлага болон мэргэжлийн чадвар дээрээ үндэслэн, таны нөхцөл байдлыг сайтар тодорхойлж танд хамгийн ашигтай шийдвэрийг гаргахад тусална. Таны өнөөдрийн боломж нөхцөл байдал юу байна, тан шиг хүн эхний ээлжинд үл хөдлөх хөрөнгө авснаас түрээсэлсэн нь дээр байна уу, эсвэл өөрийн хөрөнгөтэй болоод сар бүр төлбөрөө төлөөд явах уу гэдгийг магадгүй өөрөөс чинь илүү мэдэх хүмүүс RE/MAX-ийн агентууд шүү. Үргэлжлэл бий...

Эх сурвалж: www.remax.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан