"/> "/>

СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгох нэгдсэн аппликэйшнтэй болжээ

Улсын хэмжээнд 1,500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотод 926 СӨХ байдаг  байна. Харин  СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах СӨХ-ийн Дээд зөвлөл байдаг ба тус зөвлөлд 900 СӨХ нэгджээ. Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт  дунджаар 3,000-15,000 орчим төгрөг бол Улаанбаатарт 15,000-30,000 төгрөг орчим байдаг. Үүний 10 хүрэхгүй хувь нь 200,000 төгрөгөөс дээш төлбөр авдаг байна. Эдгээр СӨХ-үүдэд нийт 24,000 орчим  ажилтан, албан хаагчид ажилладаг. 

Иргэдийн дунд СӨХ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэггүй. СӨХ-ийн төлбөр огт төлдөггүй айлууд ч байдаг байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд СӨХ-ны асуудлаар  дараах гомдлыг ирүүлдэг. Үүнд 

  • Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт
  • СӨХ ус, цахилгаан тасалж байгаа тухай
  • СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ
  • Хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-г солих шаардлагатай тухай 
  • Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулж  байгаа тухай шүүмжлэлтэй ханддаг байна. 

Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс иргэний төлж буй СӨХ-ны төлбөр хаана, юунд зарцуулагддаг тухай, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар, СӨХ, иргэний харилцан эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй үзжээ.

Ингээд эдгээр асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгож нэгдсэн аппликэйшнтэй болж байгаа тухайгаа олон нийтэд зарлалаа. Эхний ээлжид СӨХ-ийн дээд зөвлөлийн гишүүн болох 900 СӨХ хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохоо илэрхийлжээ.

Тус АПП-ийн хөгжүүлэлтийг “Юби колл” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал юм.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан