"/> "/>

Орон сууц худалдан авсны 6 сая төгрөг буцаан авах хүсэлтээ илгээгээрэй

Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлжээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.

Тодруулбал, Татварын шинэчилсэн хуулиар орон сууц худалдаж авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг болсон юм.

Хамгийн гол нь хөнгөлөлт эдлэхэд орон сууц худалдан авсан болон урьдчилгаа төлбөрийг төлсөн талаарх орлогоо нотлох баримтыг бүрдүүлэх ёстой. Энэ нь татвар төлснийг гэрчлэх баримт байх шаардлагатай тухай Татварын ерөнхий газраас мэдэгдэж байна.

Иймээс та дээрх хоёр төрлийн татварын хөнгөлөлт эдлэх бол харъяа дүүргийнхээ Татварын газарт хандан, хүсэлтээ өгөөрэй. Хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл хүлээн авах юм. Covid-19 цар тахал дотоодод дэгдсэн тул иргэдийн ХХОАТ -ын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг цахимаар хүлээн авахаар болжээ. Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материал бүрдүүлнэ

Орон сууц худалдан авсны буцаан олголт

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна… гэж заасны дагуу Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар 
  • Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
  • Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
  • Орлого нотлох баримт /файл/
  • Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  • Иргэний үнэмлэх  
  • НД-ын лавлагаа

Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.

  • Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар 

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  • Иргэний үнэмлэх  
  • НД-ын лавлагаа   

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ линкээр орж авах боломжтой.

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан