Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөө 12 дугаар сарын 31-ний дотор Татварын албаны цахим системд бүртгүүлсэн бол УБЕГ-т бүртгэгдсэн гэж үзнэ

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Татварын ерөнхий газар хамтран Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг цахимаар бүртгэх боломжийг бий болгосон юм.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөө 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Татварын албаны цахим системээр бүртгүүлсэн бол УБЕГ-т Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэгдсэн гэж үзнэ. Одоогоор татварын албаны цахим татварын системээр дамжуулан 38 мянган хуулийн этгээд бүртгэгдээд байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байгаа аж. Эдгээр хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө 2020 оны арванхоёрдугаар сард багтан бүртгүүлэх ёстойг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ сануулж байна. Ийнхүү эцсийн өмчийг бүртгэж буй нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуультай холбоотой аж.

Мөнгө угаах, болон тероризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 3.1.6-т зааснаар эцсийн өмчлөгч гэж хэн бэ гэдгийг зааж өгсөн. Энд зөвхөн иргэнийг зааж өгсөн онцлогтой. Тухайлбал, тухайн компанид 25 хувиас дээш хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийг эцсийн өмчлөгчөөр мэдүүлж болно. Тэгэхээр 25 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигч тухайн ашиг орлогыг компанийн тухай хуулиар эцсийн ашиг орлогыг өөрөө хүртэж байгаа гэж үзэж байгаа бол мэдүүлж болно. Эсвэл толгой компаниудтай тохиолдолд холбогдох маягтыг баталсан.

Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 3.1.6-т зааснаар хувьцаа эзэмшдэггүй, төлөөлөн ямар нэгэн эрхийг хэрэгжүүлдэггүй хэдий  ч ашиг орлогын цаана хүртэж байгаа этгээд байж болно.

Хувьцаа эзэмшигч холбогдох маягт, эцсийн өмчлөгчөө үнэн зөв мэдүүлэх ёстой.

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан