ТОСК иргэдтэй орон сууц өмчлөх гэрээ байгуулж эхэллээ

Төрийн мэдээ     2020-07-31     233
www.tosk.gov.mn/

Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээслээд өмчлүүлэх журам”-ын дагуу  Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй түрээсэлж буй орон сууцыг өмчлөх гэрээ байгуулж эхэлжээ.

Уг гэрээнд зааснаар иргэд байрны түрээсээ төлөхөөс гадна сар бүр тодорхой нөхцөлөөр төлбөрөө төлж 5 хүртэлх жилийн хугацаанд байрны үнийн 30%-ийг төлж ипотекийн зээлд хамрагдах эсвэл байрны үнийг 5 жилдээ хуваан төлж барагдуулах боломжтой юм.

ТОСК ТӨХХК нь Түрээслээд өмчлөх гэрээг эхний ээлжинд Улаанбаатар хотын "Буянт-Ухаа 2" хороолол болон "Хангай" хорооллын түрээслэгч нартай байгуулах бөгөөд ирэх наймдугаар сарын дундаас эхлээд орон нутагт ажиллаж түрээслэгчидтэй өмчлөх гэрээг байгуулах аж.

Түрээслэгч иргэн түрээслүүлээд өмчлөх гэрээ байгуулах хүсэлтэй бол байрны үндсэн төлбөрийг 60 сард хуваан, сар бүр заасан шимтгэл, татварын хамт нэмж төлснөөр байрыг өмчилж авах эрх нь нээгдэнэ. Хэрэв та түрээсэлж өмчлөх боломжгүй эсвэл сонирхолгүй байгаа тохиолдолд зорилтот бүлэг рүү чиглэсэн түрээсийн орон сууцандаа үргэлжлүүлэн түрээсийн төлбөрөө төлж амьдрах боломжтой юм.

Түрээсийн орон сууцаа өмчлөх хүсэлтэй байгаа бол үндсэн болон хамтран түрээслэгч нар доорх бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Орлогоо нотолсон бичиг баримт байхад хангалттай юм.
  • Хангагч байгууллагын өр төлбөргүй гэсэн тодорхойлолт

Хэрэв түрээслэгч та СӨХ болон орон сууцны ашиглалт хариуцсан байгууллагад төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл байгаа бол түрээслээд өмчлөх гэрээг байгуулах боломжгүй юм байна.

 

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2020-08-08 18:48   Зочин
1 өрөө байр түрээслээд өмчлөх боломжтой биз дээ. Хаана хандах вэ
Шинэ мэдээ
Их уншсан