Орон сууцны зээл авах шат дарааллыг хөнгөвчлөх үнэтэй зөвлөмжүүд

Цар тахал дэлхий нийтийг нөмрөөд буй энэ цаг үед үл хөдлөх хөрөнгө худалдаж авна гэдэг бодлогогүй хүний хийх алхам шиг санагдаж байна уу? Угтаа бол үл хөдлөх хөрөнгө авахад 100 хувь тохиромжтой, таатай цаг үе гэж байдаггүй. Орон сууц худалдаж авна гэдэг гутал авч өмсөхтэй  адилгүй. Энэ бол амьдралдаа гаргадаг санхүүгийн томоохон шийдвэрийн нэг учир нухацтай хандаж, бүх талын мэдээлэлтэй байх нь чухал юм. Хаанаас эхлэх вэ, хэдий хэр хугацаа орох вэ, хэнд хандах вэ гэхчилэн мэдээж олон асуулт бий. Ялангуяа анх удаа байр зээлээр авах гэж байгаа бол бүр ч их судалгаа хэрэгтэй. Орон сууц зээлээр худалдаж авахаар судалж буй хүмүүсийн ажлыг хөнгөвчлөхөөр бид дараах зөвлөгөө мэдээллийг бэлтгэлээ.

 

Банкны харилцааны менежер буюу бидний нэрлэж заншсанаар зээлийн эдийн засагчтай уулзахаас та судалгаагаа эхлэх хэрэгтэй. Тэд танд хэрэгтэй бүхий л мэдээллийг өгөх болно. Зарим улс оронд анх удаа байр худалдан авах гэж байгаа хүмүүст зориулсан сургалт хүртэл байдаг. Хоёр дахь алхам нь  мөрөөдлийн байрныхаа эрэлд гарч сонголтоо хийх. Энэ бол мэдээж хамгийн их хугацаа ордог,  судалгаа шаардсан, чухал үе шат нь. Үүний дараагийн шат бол холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж зээлийн хүсэлтийн хамт зээл авахыг хүсэж буй банкныхаа харилцааны менежерт өгнө. Таныг зээлийн шалгуурыг бүрэн хангаж байна гэж үзвэл гэрээ байгуулснаар ажил шувтарч байгаа нь тэр. Хэлэхэд амархан ч чамгүй их ажил болно гэдгийг ойлгож, сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү.

Харин олон дахин явдал чирэгдэл болохгүйн тулд та өөрт ашигтай санал, боломжуудыг судлаарай. Тухайлбал, ХААН Банк тун боломжийн нөхцөлтэй орон сууцны зээл санал болгож буй бөгөөд иргэдийг худалдан авах байраа сонгохоосоо өмнө зээл авах боломжит хэмжээгээ урьдчилан судлуулж батлуулахыг зөвлөж буй юм. Ингэснээр та маш их хугацаа хэмнэхээс гадна зээлийн шийдвэр гарахыг хүлээсээр сонгосон байраа бусдад алдах эрсдэлээс хамгаалагдаж байгаа хэрэг юм. Бэлэн мөнгөтэй хүн байр авахад төдийлөн хугацаа ордоггүйтэй адил та зээлээ батлуулчихсан тохиолдолд байраа сонгосон л бол маргааш нь нүүгээд орно гэсэн үг шүү дээ. Урьдчилаад зээлээ судлуулж, батлуулсан тохиолдолд банкны зүгээс орон сууцаа сонгох хүртэл 3 сар хүлээнэ. Түүгээр ч зогсохгүй эхний сардаа багтаан байраа сонгочихвол дахин орлого нотлох бичиг баримт шаардлагагүй гэдгээрээ давуу талтай.

 

Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр аль болох бага байвал зээл хүсэгчдэд илүү таатай байх нь мэдээж. Тэгвэл “Ковид-19” цар тахал, түүний улмаас үүссэн хөл хориотой холбоотойгоор ХААН Банк орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг хамгийн багаар тогтоож, үнийн дүнгийн 20 хувийг төлөөд зээл авах боломжийг харилцагчдадаа санал болгож буй юм. Мөн орон сууц, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөргүйгээр зээл авах боломжтой аж.

Өөр нэг анхаарах зүйл нь зээл авахаар судалж байгаа банк тань барилгын болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай холбоотой ажилладаг бол давуу талтай. Завгүй өдрүүдэд өөрт хэрэгтэй бүхий л мэдээллийг нэг дороос авах шиг амар зүйл байхгүй шүү дээ.

Эцэст нь зөвлөхөд, орон сууц авахад тань бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн банкийг сонгон үйлчлүүлээрэй. Танд ч бас боломж бий.

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан