"/> "/>

М.Оюунчимэг: Төрийн үйлчилгээний албан хаагчдад ипотекийн түрээсийн орон сууц олгох журмыг Монголбанк гаргана

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

 Төрийн үйлчилгээний албан хаагчдад ипотекийн шинэ бүтээгдэхүүн гаргах заалтыг тогтоолд тусгасан. Энэ нь цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан тусгай хөтөлбөр юм. 

Энэ хөтөлбөрөөр орон сууцаа түрээслээд, сар бүрийн түрээсийн төлбөрийг үндсэн төлбөрт тооцон, өмчлүүлнэ. 

Энэхүү тогтоолоор Засгийн газар, Монголбанканд эрхийг нь өгсөн. Монголбанк өөрсдөө журмаа гаргаад ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдэх бүрэн боломжтой болж байгаа юм. 

Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 2020 оны зургаан сараар аваад үзэхэд сар бүр 20 тэрбум төгрөг буюу нийт 120 тэрбэм төгрөгийн болмж үүсэж байна. Нөгөө талаас Засгийн газар ипотекийн зээлийн хүүгийн татаасанд зориулж энэ оны төсөвв 60 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг байгаа. Ингээд ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 400-гаад тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болж байна.

 

 

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан