"/> "/>

"Орон сууц худалдан авсны олголтын мөнгийг 4 дүгээр сарын сүүлээр өгч эхэлнэ"

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.

 

2019 оны буцаан олголт авах иргэдийн материалыг 2020 оны хоёрдугаар сард авсан юм.

Буцаан олголтын мөнгийг хэзээ олгох талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "Орон нутгийн иргэдийнхийг олгоод дуусах шатандаа орсон.

Харин Улаанбаатарын иргэдийн ХХОАТ-ын буцаан олголт 4 дүгээр сарын сүүлээс эхлэн 5 дугаар сарын эхэн гэхэд шилжээд орчихно.

Нийслэлийн төрийн сангаас иргэдийн данс руу мөнгийг шилжүүлэх ажлыг зохион байгуулна" гэсэн мэдээллийг өглөө.

Хуульд: 

  • Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.

Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (2)

2020-05-20 15:29   зочин
Буцаан олголт хэзээ орох вэ
2020-05-10 16:16   Zul
Oron shuucnii butsaan olgolt yagaad orohgui bgam boloo.
Шинэ мэдээ
Их уншсан