"/> "/>

ҮХХ зуучлалын компанийн захирлын гэнэтийн бэлэг

АНУ-ын Мэрилэнд мужийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани өнгөрсөн амралтын өдөр шинэ оны баяраа тэмдэглэжээ.

 
 

Энэ үеэр St. John Properties компанийн ажилтнууд бүгд улаан дугтуйтай бэлэг хүлээж авсан нь их хэмжээний мөнгөн шагнал байсан байна. Тус компани нийтдээ $10 саяыг шагналд зарцуулсан бөгөөд тэдний 198 ажилтан тус бүр дунджаар $50,000-ыг хүлээж авсан гэнэ.

Ажилд ороод удаагүй байгаа шинэ хүмүүс $100-ын шагнал авсан бол хамгийн удаан ажилласан хүмүүсийн дээд тал нь $270,000-ыг шагналд авсан байна.

St. John Properties компанийн ерөнхийлөгч Лоренс Мэйкранц CNN сувагт ярихдаа компани нь өнгөрч буй онд нийтдээ 1.8 сая метр квадрат үл хөдлөх хөрөнгө борлуулж, 14 жилийн өмнөхөөс хоёр дахин өндөр үр бүтээлтэй ажилласан тул ажилтнуудаа баярлуулахаар шийдсэн гэж тайлбарлажээ.

“Том зорилтыг биелүүлэхэд тус нэмэр болсных нь төлөө бүх ажилтнуудаа баярлуулъя гэж бид бодсон юм. Бид ямар нэг том урамшуулал олгохыг хүссэн” гэж тэрээр ярьсан байна.

Шагнал задарсны дараа ажилтнууд нь хэрхэн баярлаж байсныг Мэйкранц ярихдаа “Энэ бол миний амьдралдаа үзсэн хамгийн гайхалтай зүйлсийн нэг байлаа. Бүгдийнх нь сэтгэл маш их хөдөлсөн байсан. Тэд орилж хашхирч, инээж, уйлж, тэврэлдэж байсан” гэжээ.

Үүнээс гадна St. John компани Мэрилэнд мужаас өөр мужуудад байдаг бүх найман салбарынхаа ажилтнуудын шинэ жилийн баярт ирэх нисэх онгоц, байрлах зочид буудлын зардлыг нь бүрэн даасан байна.

 

Эх сурвалж: CNN

 

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан