"/> "/>

Бага талбайтай орон сууцны талбайг ашиглах гайхалтай санаанууд

Өнөөгийн Монголын олон залуу гэр бүлүүд гал голомтоо бадрааж, өөрсдийн гэсэн орон сууцтай болохыг туйлын ихээр хүсэж байгаа. Залуу гэр бүлүүдийн энэ хэрэгцээ шаардлагын үүднээс маш олон барилга, орон сууцнууд баригдаж байгаагийн олонх нь залуу гэр бүлд зориулсан гэсэн тодотголтой метр квадрат багатай орон сууцнууд юм. Энэ нь нөгөө талаар гэр бүлүүдийн хувьд бага талбайтай орон сууцанд сэтгэл хангалуун бус байх нөхцлийг үүсгээд байгаа. Гэвч эдийн засгийн нөхцлөөр хязгаарлагдсан залуу гэр бүлүүд тэдгээр бага талбайтай орон сууцыг авахаас өөр аргагүйд хүрдэг.

Гэхдээ боломж үүгээр хязгаарлагдаж байгаа хэрэг биш юм. Нуман хаалга, хана, өрөөний ханын дагуух вандан, тавилга болон гэрэлтүүлэг ашиглан бага зайг гайхалтай тохижуулах аргууд бий. Мод, хуванцар, бүдгэрүүлсэн шил зэргээр хийсэн хана, тавилга, тавиур ашиглан нэг том өрөөнд хуваалт хийх, тохирсон гэрэлтүүлгийг хийснээр тухтай орчныг бүрдүүлэх, нуман хаалга, нарийн гүүрээр өрөөг илүү цэлгэр, үзэмжтэй харагдуулах, хана дагасан вандангаар зайг бүрэн ашиглах гээд олон зүйлийг дурдаж болно. Дараах зургуудаас та бүхэн бага талбайтай орон сууцыг хэрхэн тав тухтай, сэтгэлд нийцтэйгээр тохижуулж болохыг харна уу.

Эх сурвалж: Хором.com


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан