"/> "/>

"972 айлын түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтээ 21,229 иргэн ирүүлээд байна"

“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцад хамрагдах иргэдийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн билээ.

Тус бүртгэл нийт 14 хоног буюу наймдугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.

Иймээс бүртгэлийн үйл явцын ажлын талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Ууганбаяраас тодрууллаа.

- "БУЯНТ-УХАА 2” 972 айлын түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэд одоогийн байдлаар хэр бүртгүүлсэн байна вэ?

- Энэ сарын сарын 22-ны өдрийн 17:00 цагт бүртгэл эхэлсэн. Одоогийн байдлаар 21,229 иргэн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. Манай байгууллагын албан ёсны веб хуудас руу өдөрт 120 мянга орчим хүн хандаж байна. Үүнээс үүдэн цахим бүртгэлийн системийн хувьд гацалт үүсэх, алдаа гарах зэрэг асуудлууд одоогоор үүсээгүй ба сервер хэвийн ажиллаж байна.  

- Иргэд цахим бүртгэлд хамрагдахдаа юуг анхаарах шаардлагатай байна вэ?

- Иргэд бүртгүүлэх явцдаа өөрийн хариуцлагагүй байдлаас болоод гаргаж буй алдаанууд гарч байна. Иргэд түрээсийн орон сууцад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

  • Зөвхөн суурин компьютероор бүртгэл үүсгэх боломжтой.
  •  Анкетыг крилл үсгээр үг үсэг товчлохгүйгээр бичнэ.
  • Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгүүдийг бүгдийг нь бөглөнө.
  • Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоон тэмдэглэгээ, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн үсгэн тэмдэглэгээг хийнэ.
  • Тухайн иргэн нэг удаа л бүртгэл үүсгэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийх бөгөөд анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болно.
  • Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой ба хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болж, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно.
  • Бүртгүүлэгч өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцад хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочир дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг нэмж хэлмээр байна.
  • Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцад хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-майл хаяг болон нууц дугаараараа нэвтэрч орно. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-майл хаяг руу сэргээлгэн авах боломжтой.
  • и-майл хаяг болон нууц үгээ аль нэгийг нь мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт хандан сэргээлгэж авах боломжтой.

Үүнээс гадна иргэд бүтгүүлэхээсээ өмнө Нийслэлийн зорилтот бүлгийг түрээсийн орон сууцад хамруулах журамтайгаа маш сайн танилцаж, зорилтот найман бүлгийнхээ аль бүлэгт хамаарахаа гэр бүлийн хүрээнд ярилцаж тодорхойлох хэрэгтэй. Мөн орлого,зарлагын мэдээллээ бичихдээ бутархай тоогоор бус бүхэл тоогоор бичих ёстой гэдгийг анхааруулж байна.

Бүртгэл 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд багтан хэзээ бүртгүүлэх нь хамаагүй. Учир нь бүртгүүлсэн дараалаар бус ирүүлсэн мэдээллээс нь шалтгаалан эрэмбэлэгдэж, сонгон шалгаруулалтын ажил хийгдэнэ.

- Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах бол?

НОСК зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдах сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (2)

2019-08-15 14:26   lop
Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн
Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье
ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй.
    Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ
санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дамжуулан өргөдөл гаргаж, 48 цагийн дотор 32,000 долларын зээл авлаа. Би нүдэндээ итгэж чадахгүй байсан, одоо би аз жаргалтай, баян болсон ба ийм зүйлд Бурханд талархаж байна
иймэрхүү зээлийн компаниуд хаа сайгүй луйвар хийсээр л байдаг,
Би зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст имэйл хаягаар нь уулзахыг зөвлөж байна (citybankloans10@aol.com), тэд хэзээ ч таныг алдахгүй, таны амьдрал миний адил өөрчлөгдөнө. Өнөөдөр (citybankloans10@aol.com) хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай.
Аюулгүй, адислаг байгаарай
2019-07-30 10:34   Отгонзаяа
Яаж бүртгүүлэх вэ
Шинэ мэдээ
Их уншсан