4,911 иргэнд газар үнэгүй өмчлүүлэх шийдвэр гаргажээ

Мэдээ     2019-06-28     490
www.ikon.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийслэлд 2019 онд иргэнд газар өмчлүүлэх хэмжээ, байршил, зориулалтыг тогтоолоо.

Энэ онд есөн дүүргийн 151 байршилд 248.8 га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4,911 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. Газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоохдоо НИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэжээ.

Одоогоор нийслэлийн нийт иргэдийн 13.3 хувь буюу 198,237 иргэн 10,530.3 га газрыг өмчилж авсан байна.

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан