"/> "/>

ГАЗРЫН ХАРИЛЦАА: Тухайн газар, үл хөдлөх хөрөнгө барьцаанд байгаа эсэх талаар лавлагаа авч болох уу?

- Тухайн газар, үл хөдлөх хөрөнгө барьцаанд байгаа эсэх талаар лавлагаа авч болох уу?

-Тухайн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байгаа эсэх тухай лавлагааг хууль хяналтын байгууллагаас шаардсанаас бусад тохиолдолд зөвхөн өмчлөгчдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг үндэслэн бусад этгээдэд өгдөг. Хүссэн бүхэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүртгэлийн байгууллагаас гаргуулж авах боломжгүй. Зөвхөн эрх бүхий, эсхүл зөвшөөрөлтэй этгээд буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид барьцааны талаарх лавлагааг гаргаж үйлчилнэ гэсэн үг. Шинэ батлагдсан ЭХЭУБТХ-д заасны дагуу нотариатч нар нь УБЕГ-ын эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд хандах, мэдээлэл нийлүүлэх, солилцох эрхтэй болсон тул барьцаанд байгаа эсэхийг лавлах хүсэлт хуульд нийцэж байгаа тохиолдолд нотариатч нар иргэнд болон сонирхогч этгээдэд энэхүү үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон.

ЭХ СУРВАЛЖ: "ГАЗРЫН ХАРИЛЦАА ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ 300 АСУУЛТ ХАРИУЛТ" номын хэсгээс 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан