"/> "/>

"Буян-Ухаа II" хорооллыг ингэж түрээслүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас Буянт-Ухаа II орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг нь хотын захиргаанд өгсөн. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2019.06.25/ хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууцаар, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан олгох санал боловсруулснаа Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан  байна.

Журмын төсөлд тусгаснаар “Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх” гэдэгт:

  • Залуу гэр бүл,
  • Төрийн албан хаагч,
  • Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
  • 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
  • Өрх толгойлсон эцэг, эх,
  • Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,
  • Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгох гэнэ.

“Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх” гэж зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэсэн иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна.

“Газар чөлөөлөлт” гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг зохих хууль, журмын дагуу хамруулна хэмээн тусгаж өгчээ.

 

 

Эх сурвалж: www.news.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (39)

2019-07-02 08:11   Narantuya
Gerlee gej huuhen 15 sayaar 3 bair avahaar bolood davharaa uruuteigee sonsoj yavna geh yum ene yu ve
2019-07-02 07:59   Naraa
GERLEE gej hun 2bair avahaar bolson geed yavj bn gesen 5 saya tugrug 2 dahiad ugsun gesen medeelel bn yag uuriinh ni amnaas sonsson hun bn shu. Ene neg l itgelgui iim jurmaar l yavah bh daa
2019-07-02 07:56   Naraa
Tureesiin oron suutsand tanil taldaa 5 saya tugrug uguud bairaa avahaar tohirson gesen medeelel bn ene yamar uchirtai yum be iimerhuu baidlaar ezdee olson bg yum bish bizdee.
2019-06-29 18:58   hoohir naranchimeg
vnen shudraga ywuulj chadwal bomomjiin goe asuudal demjij bna
2019-06-29 09:28   Зочин
Ямар зорилттой хөтөлбөр билээ?зорилгоо мартаад шаал өөр юм яриад явчих юмаа
2019-06-29 00:07   Оюун
Мэдээлэл авья холбогдох дугаар аа
2019-06-28 23:28   Сүгжинлхам
Яаж бүртгүүлэх вэ
2019-06-28 23:16   bbadamaa
zoriltot bulgiin humuus sard undur tulbur tuluud 5han jiliin hagatsaand umchilj avna gj hudlaashd. ydaj hugatsaa arai urt bsn bl zoriltot bulgiin humuust zoriulsan gdg ni haragdmaar yum
2019-06-28 22:30   zochin
oldohgui bhaada
2019-06-28 22:29   Zochin
hudlaa bh oo
2019-06-28 22:28   Irgen
oldguim blee dotorooso tanil taldaa awaad ugchihdg gej sonsson uur hunii ner aw.d ugchihdug gj yrij blee
2019-06-28 18:10   javzanpagma
oron nutagt amidardag torin uilchilgeeni alban haagch tureesleed omchloh helbereer UB hotod bair avch boloh u
2019-06-28 17:35   jargal
ymar bichig barimt bvrdvvleh we
2019-06-28 17:34   y
ymar bichig barimt bvrdvvleh we
2019-06-28 15:44   LKHAGVADULAM
UNE bolon dugaraa ymar bichig barimt burduuleh bol
2019-06-28 15:15   Oyuntsooj
Tvvreeslhne vne ymuu xolboo bairii dugraaa
2019-06-28 15:14   B Altantsetseg
Hywiin kompanid ajildag bvrtgvvlesen hvmvvsee ayj shalgaryylah we
2019-06-28 15:12   B Altantsetseg
Bi tvreesiin bsirand bvrtgvvleh gesen ayj
2019-06-28 13:15   pvvjee
Зорилтод бүлгийн айлуудыг түрүүлж оруулах хэрэгтэйшдээ
2019-06-28 10:36   Tsogbadrah oyunerdene
Zaluu get bvl ,gazar cholooloh 2angilald 2land ni zereg bvrtgvvleh boloh u
2019-06-28 08:56   зочин
Түрээслээд ѳмчлѳх орон сууц гэсэн ангилалд нь м2-г нь хэдээр үнэлэх юм бол Жнь: 50м2 авахад 300.000 тѳлбѳртэй үүний 30% нь түрээсэнд 70% нь үндсэн мѳнгѳнѳѳс гэсэн хэр үндэслэлтэй юм бол
2019-06-27 23:36   YUMKA
HI uridchilgaa 30huwia tolood orj boloh uu? BOLOH BOL HAANA HENTEI UULZAH WE
2019-06-27 23:33   Zochin
Ingej shiidlee tegj shiidlee l ged bxinn shiidtsiin bol xumuusee naadmaas umnu oruulcheechee boon shou xiichxiimaa
2019-06-27 23:22   Amgalan
Тэтгэврийн өндөр настай нийслэлд насаараа амьдарч байгаа өөрийн өмчөлсөн газаргүй,орон гэргүй,түрээсээр амьдарч байгаа хүмүүсээ хамруулаасай да
2019-06-27 22:57   tsetsegjargal
Hi bi 4huuhedtei orh tolgoilson emegtei bna yaj burteguulhu zaaj ogooch
2019-06-27 22:54   tsetsegjargal
Zoriltod bulegiin ail orhiig hamgiin turuund oruulah heregtei
2019-06-27 16:00   Гэрлээ
Өргөдөл өгсөн хүмүүсийг шалгаруулаад тэнцсэн хүмүүсийг сугалаагаар оруулах хэрэгтэй.
2019-06-27 15:57   Цэцгээ
Ах дүү танил талдаа тал засах жүжиг байсан гэжүү.
2019-06-27 14:35   Munkhbaatar munhksuvd
Hi bi 18s doosh nasnii 4n hvvhedtei bas nuhur bid 2, 2uulaa grvftei zaluu ger bvl bna aa hezee bvrtgel yavagdah be bas yaj bvrtgvvkeh be
2019-06-27 12:43   Зочин
Сайн байна уу.
Түрээслээд өмчилье гэвэл өрөгдлөө хаана өгөх ёстой вэ?
Цахим бүртгэл гэж хайгаад олдоггүй ээ.
Зааж өгч туслаач.
Миний хувьд өрх толгойлсон эмэгтэй, 20 жил байр хөлсөлж явна.
Үхэхээсээ өмнө муу ганц охиноо өөрийн гэсэн байртай л болгомоор байна.
2019-06-27 10:48   batbayar.bayartsetseg
hezee yaj bvrtgeh medeelel ogooch turiin alban haagch
2019-06-27 09:50   Зочин
Сайн байна уу түрээсийн орон сууцны эзэд нь аль хэдийн тодорсон нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацид танил талтай хүмүүс нь яриулаад авсан гэж сонссон энэ үнэн үү
2019-06-27 08:37   2019 6 27 b tuguldur
ymar bichig barimt bvrdvvleh we
2019-06-27 08:34   Д.Отгонтөгс
сайн байна уу хэдийд яаж бүртгүүлэх вэ би 4хүүхэдтэй өрх толгойлсон ээж байна
2019-06-27 08:34   b tuguldur
ymar bichig barimt bvrdvvleh we
2019-06-27 06:49   Батцэцэг
Ямар биг баримт бүрдүүлэх вэ
2019-06-26 14:25   Д,Баасандавга
Урд нь ТОСК материал бүрдүүлэж өгсөн өчнөөн дугааралж байж өгсөнтэр яахав өөр материал бүрдүүлэх үү


2019-06-26 14:25   Д,Баасандавга
Урд нь ТОСК материал бүрдүүлэж өгсөн өчнөөн дугааралж байж өгсөнтэр яахав өөр материал бүрдүүлэх үү


2019-06-26 14:20   Д,Нямсүрэн
ямар материал бүрдүүлэж хаана хандах вэ
Шинэ мэдээ
Их уншсан