"/> "/>

"Хотын дарга түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг дөрвөн нөхцлөөр харгалзаж үзнэ"

БХБЯамнаас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16 мянган айл, аймгийн төвүүдэд 4,000 айлын түрээсийн орон сууцын санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Харин түрээсийн орон сууцыг иргэдэд өмчлүүлэх журам батлагдаад удаагүй байгаа юм. Тиймээс тус журмын талаарх тайлбар болоод тус хөтөлбөрт иргэд яаж хамрагдах тухай албаны хүмүүсээс өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тодрууллаа.

ОДООГООР ТҮРЭЭСИЙН САНД 3,000 ОРЧИМ АЙЛЫН ОРОН СУУЦ БАЙНА

БХБЯамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Тогтвортой ажил орлоготой ч 30 хувийн урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах бололцоотой иргэд харьцангуй цөөрсөн.

Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцэн батлаад удаагүй байна. Энэ журамд иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр тав хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсвэл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. 

Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцын санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгаад байна. Өөрөөр хэлбэл тус журмаар бол таван жил хүртэлх хугацаанд түрээсэлнэ.

Тухайн иргэн анх тэр орон сууцыг түрээслээд орох хүсэлт гаргасан тохиолдолд түрээсийн 70 хувь нь хөнгөлөгдөж, 30 хувийн түрээс төлөөд үлдэгдлээ урьдчилгаандаа цуглуулж, таван жилийн дараа ипотекийн зээлд хамрагдаж болно гэсэн үг. Үгүй бол таван жилийн хугацаанд тухайн байрныхаа мөнгийг хувааж төлөөд шууд өмчилж авах боломжтой.

Одоогоор түрээсийн санд 3,000 орчим айлын орон сууц байна. Мөн өмчилж авах хүсэлт иргэдээс ирж байна. Ойрын хугацаанд энэ хүсэлтүүдийг шийдээд цааш явах нөхцөл бүрдсэн” гэв.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ГЭСЭН ХӨТӨЛБӨР ДОТОР ХОЁР ВАРИАНТ БИЙ

Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ж.Баделхан “Түрээсийн орон сууц гэсэн хөтөлбөр дотор хоёр вариант бий. Түрээсийн орон сууц нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байх ёстой. Гэхдээ одоо хүртэл төсвийн мөнгө нь төлөгдөөгүй байна.

Харин одоогийн гурван аймгийн 570, Улаанбаатар хотын 972 айлын барилгууд төсвийн хөрөнгө оруулалтаар биш, Монгол Улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр  баригдсан барилгууд юм. Манай яам тус барилгыг ашиглалтад оруулж өгсөн. Одоо хотын даргад хүлээлгэж өгнө. Харин хотын дарга Хөгжлийн банктай гэрээгээ байгуулж энэ зээлийг таван жилийн дотор төлүүлнэ гэсэн Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан.

Энэ бол хотын захиргааны эрх мэдлийн асуудал. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг одоо хотын дарга хариуцаж ажиллаж, өөрийн эрх мэдлийн хүрээнд түрээсийн орон сууц олгох журам гаргаад энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.

Ингэхдээ, Хотын дарга түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг дөрвөн нөхцлөөр харгалзаж үзнэ. 

  1. яндан бууруулах буюу гэр хорооллын өрхөөс оруулна, 
  2. гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон өрхөөс оруулна,
  3. ашиглалтын шаардлага хангахгүй байгаа, барилгаас айл оруулж болно 
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй залуу гэр бүл, ахмад настангууд буюу Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилтод бүлгээс оруулна гэж заасан” гэлээ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод нийт 972 айлын 1,542 түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, энэ сард ашиглалтад оруулаад байгаа юм.

 

Цөөхөн байранд 1,350,000 -аар шинэ орон сууцны захиалга авна

 

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (25)

2019-07-22 10:36   Оюунцоож
8охин хэвтрэнийн хөгшин байдаг гэр хороолол24хороо цахлай 15 ын 30 тоот амьдардаг 88146784 91192860 орчих юм сан
2019-07-22 10:32   Оюунцоож
4зүүлд багтаж бна манайх
2019-07-01 17:27   zol




tureesiin unen hed ym be



2019-06-28 06:30   D.oyunbileg
Ger Horoolol in ail urhuudiig tulhuu hamruulj utaag bagasgaya yaaj hamragdah ve haana handah burduuleh bichig barimt shalgaruulalt il Tod shudraga yavahdaasai todorhoi medeelel avya
2019-06-27 15:21   Ankhaa
Цахимаар яаж бүртгүүлэх вэ, мэдээлэл өгөөчээ
2019-06-26 18:02   Jargal
Hezeenees burtgeh ve
2019-06-25 20:32   Hishigdulam
Hezeenees bvrtgej ehleh we gerelte batluulagvi bol yahuu
2019-06-24 17:50   мягмарсүрэн
хэзээ бүртгэх вэ схд т амьдардаг хөгжлиин уэрхшээлтэй блүртгүүлэх гэсэн юм хэзээ бүртгэх вэ
2019-06-23 23:48   минжмаа
байрны захиалага хаана ямар матирал бүрдүүлж захиалах ёстой вэ?
2019-06-23 23:36   захиалага хаана яаж ѳгѳх вэ?
захиалага хаана яаж ѳгѳх вэ?

2019-06-22 22:22   Тогоохүү Гантулга
Хөгжилийн бэрхшэнлтэй 2 хүүхэд тэй өндөр настай ээж нэг хүүхдиын хамт амьдардаг яаж бүтгүүлэх бэ өвөл мод түлээгээ хагалж чаддаггүй ээжнь 75 нас хүрсэн тусалж болохуу бүтгүүмээр б.а
2019-06-22 13:04   Пагма Орлом
Bi tahir dutuu undur nastan hun bna tureesiin bairand urgudul ogj 6 jil huleej bna. Bynt uhaa 2 oron suutand yaj burtguuleh ve
2019-06-22 13:00   Пагма Орлом
Tureesiin oron suutsand urgudul uguud 6 jil huleej baina ene tureesiin bairand yaj hamrag
2019-06-22 11:43   ORONSUUTS. COM -ийн зөвлөгөө
Иргэд WWW.NOSK.UB.GOV.MN цахим хуудас болон гар утасны NOSK прогромм хангамж ашиглан, тухайн орон сууцанд бүртгүүлж, хүсэлтээ илгээх бүрэн боломжтой юм байна. Хэрэв иргэн бүртгүүлж чадахгүй тохиолдолд Мишээл Экспод байрлах “НОСК” ХК-ны нэг цэгийн бүртгэлийн ажилтанд хандан бүртгүүлж болно.

Түрээсийн орон сууцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацийн 7000-6953 утсаар цаг тухайд холбогдож мэдээллээ тодруулна уу.
2019-06-22 11:31   Lhagwadulam
Turiinbaiguulagat ajilladag ger horoolold amidardag tvreesiin oron suutsand hamragdah hvseltei bn yaj hamragdah we. Tsahiaar bvrtgene gesen hezee ehlel ym bol
2019-06-22 10:09   Ariun
hamragdah hvseltee bna ymar maitraal bvrdvvj bvrtgvvleh bee
2019-06-22 09:41   Эрдэнэтуяа
Хамрагдах хүсэлтэй залуу гэр бүл байгаа юмаа. Ямар материал бүрдүүлж хаана хандах вэ?
2019-06-22 05:26   Муна овогтой Нарантуяа
Нисэхэд гэр хороололд амьдардаг өндөр настан байна байр авч байгаагүй түрээсийн орон сууцанд харагдах хүсэлтэй байна хаана хандаж ямар материал бүрдүүлэх вэ хэлж өгөөч
2019-06-22 02:04   Одноо
Манайх ам бүл 7уулаа 5хүүхдийн хамт амьдардаг түрээсийн байранд хамрагдмаар байна яаж бүртгүүлж хүсэлт гаргах вэ
2019-06-22 00:52   Soronzonbold Togsjargal
Manaih am bul 6 bid Hoer 4 huuhdiin hang amdirdag nohor ajiltai bi gereerei huvaaraa oedol hiihiin hajuugaar huuhduudee hardag haan yaj burtguuleh be chingeltei duuregt orchin suudag
2019-06-21 23:35   B Bayrmanlai
Tureesiin bairand ormoor bn. manaih am bul 5.Ajiliin chadwartai4 hun bn iimed bairnii uridchilgaa baihgui uchir sar sard ni say tugrug tuluud bairtai boloh hutulburt ni hamragdmaar bn
2019-06-21 22:56   Enherdene
Tetgewer awdag humuus 30%tolj chadahgui humuus tegeed oroh bolomjgui yum uu
2019-06-21 22:52   Мөнхжаргал
Ёстой нээрээ. Монголд ажиллаж мөнгө хураана гэдэг ямар билээ дээ. Аль ч нөхцөлд нь хамрагдах боломжгүй болохоор амиа хорлохоос өөр арга алга бололтой...
2019-06-21 22:43   С солонго
Төв аймагт түрээсийн орон сууц барих юм уу? Мэдээлэл өгч
2019-06-21 22:31   zochin zochil
yandan buuruulakh hureend yamar yamar duurgiin hed heddugeer horoonuud bagtsaniig olon niited il tod zarla!
Шинэ мэдээ
Их уншсан