"/> "/>

Улаанбаатар хотын гэр хороололд хашааны газар эзэмшиж байгаа иргэдийн газрын хэмжээ нь ихэвчлэн 0.05 га байгаа. Иймд, зөрүү 0.02 га газраа өөр газарт өмчилж болох уу?

Асуулт: Улаанбаатар хотын гэр хороололд хашааны газар эзэмшиж байгаа иргэдийн газрын хэмжээ нь ихэвчлэн 0.05 га байгаа. Иймд, зөрүү 0.02 га газраа өөр газарт өмчилж болох уу?

МУИГӨТХ-ийн 7.2-т Нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын хэмжээ нь 0.07 га хүртэл байна; мөн хуулийн 5.1.4-т “гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ” гэжтус тус заасан тул Танд зөвхөн одоо эзэмшиж байгаа 0.05 га газрыг нэг л удаа өмчлүүлнэ. Хэрэв Та хүсвэл эзэмшиж байгаа 0.05 га газраа хүлээлгэн өгөөд ГЗБТ-нд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан, бусдын өмчлөх, эзэмших ашиглах эрх үүсээгүй газраас 0.07 га-даа хүргэн газар өмчлөн авах боломж бий.

 

Эх сурвалж: "ГАЗРЫН ХАРИЛЦАА ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ 300 АСУУЛТ ХАРИУЛТ" номын хэсгээс

ORONSUUTS.COM

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан