Б.Сүхбаатар: Ирэх долоо хоногт журам бэлэн болж бүртгэл эхэлнэ

Төрөөс  “Буянт ухаа” 972 айлын орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх боломжийг иргэдэд олгож байгаа. Засгийн газрын шийдвэрээр энэ үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг  аймаг, нийслэлд шилжүүлсэн.  Нийслэлд энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар “Нийслэлийн орон сууцны корпораци”  ХК-ийн захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.
 
-Түрээсийн орон сууц олгох журмыг Нийслэлээс гаргах уу, хуучин салбар яамнаас гаргасан журмаар олгох уу. Энэ тухайд  тодруулна уу?
 
-Шинээр ашиглалтад орж байгаа “Буянт ухаа” 972 айлын орон сууцыг Нийслэлд шилжүүлэн өгөх Засгийн газрын шийдвэр гарсан.  “Нийслэлийн орон сууцны корпораци”  хорооллын тодорхой хувийг газар чөлөөлсөн иргэд болон агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын иргэдийг түрээсийн хөтөлбөрт түлхүү хамруулахаар зорьж байгаа. Салбарын яамнаас гарсан өмнөх журамд хатуу заалт ихтэй байсан тухай иргэдээс санал ирдэг. Мөн түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх орон сууцнууд агаарын бохирдлыг бууруулахад чиглэхгүй байна хэмээн ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын өрхийг оруулахгүй байна гэх зэргээр. Тиймээс зарим нэг заалтад өөрчлөлт оруулсан. Энэ долоо хоногт орон сууцыг шилжүүлж авах үйл ажиллагаа явагдана. Энэ үйл ажиллагаа явагдаж байх хооронд журмаа бэлэн болгож улмаар бүртгэх үйл ажиллагааг зарлана. Бүртгэлийг цахимаар явуулна. Одоогоор журам боловсруулж байгаа учраас бүртгэлийг зарлах боломжгүй.
 
-Цахим бүртгэлийн  талаар дэлгэрүүлнэ үү?
 
-Нийслэлийн цахим хуудсаар дамжуулан иргэдийн хүсэлтийг бүртгэх буюу аль болох нээлттэй зохион байгуулна. Өмнө нь энэ үйл ажиллагааг зохион байгуулахад энд тэндхийн дарга, эрх бүхий албан тушаалтан, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээс бичиг цаас барих, нөлөөлөх оролдлого гардаг байсан. Энэ удаад энэ хүмүүст квот олгох гэсэн асуудал байхгүй. Нээлттэй ил тод, цахим хэлбэрээр шилэн байдлаар явуулна. Ирэх долоо хоногт журам батлагдаж иргэдийг орон сууцанд хэрхэн хамруулах нь тодорхой болно. Иргэдийг аль болох хурдан хугацаанд наадмын өмнө оруулах зорилт тавьж байна. Журам тодорхой болонгуут хэрхэн бүртгүүлэх талаар олон нийтэд мэдээлнэ.
 
 
Ц.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (19)

2019-06-17 17:43   Зочин
Залуу хүмүүүсээ дэмжиж төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээ эхний энлжинд өндөр настан гэх мэт шат дараалалтай оруулна уу
2019-06-16 08:07   sss
sar bur tureesiin mongo tolood todorhoi hugatsaanii sdaraa ooriin bolgodog yumuu negl sain oilgohgui bgaa saihan tailbarlaad ogoh hun bnuu
2019-06-16 08:07   sss
sar bur tureesiin mongo tolood todorhoi hugatsaanii sdaraa ooriin bolgodog yumuu negl sain oilgohgui bgaa saihan tailbarlaad ogoh hun bnuu
2019-06-16 07:17   отгонтөгс
өрх толгойлсон ээж байна ормоор байнаа
2019-06-16 06:26   Narantsatsralt
ger horoolold amidardag tureesii oron suustad ormoor baina yamar bichig bariamt burduuleh be am bul 4
2019-06-16 04:58   Алтанзул
Группт байдаг. Түрээсийн орон сууцанд амьдардаг. Яаж өөрийн байртай болох вэ?
2019-06-15 17:29   Tumentsetseg
Шударга байж гэр хороолол руугаа чиглэсэн үнэн бодит үр дүнтэй байгаасай угаар утаагаа багасгаж хэдэн яндан ч гэсэн цөөлөөсөө гэж хүсье.Амжилт
Бүртгэлд хамрагдахыг л хүсэж бна шүү
2019-06-15 06:03   Шүрээ
Боловсролын байгууллагад 40 өөд жил ажилласан 6 хүүхэдтэй 5 нь орон байргүй айлын байр түрээслэн амьдарч байна.ихэнх нь 3-5 хүүхэдтэй.залуу гэр бүлээ дэмжээр л байна.арын хаалга авилга бүү ороосой ил тод байгаасай гэж л залбирч байна
2019-06-15 00:47   П.Баасанжав
Шударга үнэнээр явагдаж чадвал сайн л байна .Насаараа боловсролын байгуулагад хүний төлөө ажиллаад орон байр ч үгүй сайхан үгээр л сэтгэлээ мялаалгаж өнгөрсөн .Одоо гэр хороололд амьдарч л байна .Муудсан юм алга гэхдээ үр хүүхдийнхээ нэгийг ч гэсэн байранд оруулах юмсан гэсэн бодол байлгүй яахав.Одоо л цаг нь болсон боловуу гэж найдаж байна .Залуу гэр бүлд нь хамрагдах боломж байгаа гэдэгт итгэж харах л үлдлээ дээ
2019-06-14 23:51   Gantuya
Tureesiin oron suutsand orhod yag yamar yamar mitral burduulj haanaas yuunaas ehleh yum boloo heleed ogooch manai ger bul 4 lee bid 2 laa huwiin baiguulad ajildag ehner mani niigmiin daatgal toldog hamragdah bolomj bga yu hariu ogooch 93090209
2019-06-14 22:54   khandaa
sain baina u?bvrtgel yg shudraga ywagdana gj naidii.Oshoo delverengvi medeelel ogoorei xasha biashin toxirch awdg gsn bsan talaaraa
2019-06-14 20:45   B.Sainbileg
SHD 31-r horoo Bi hogjilin berhsheeltei irgen bn asargaand baidag dvv eej hoertoigoo amidardag ailin hashaa tvreeslej amidardag tvreesnii bairand bvrtgvvlj ormoor bnhezee bvrtgeh we
2019-06-14 20:33   F
Bayrlalaa bvrtgvvlie zaluu ger bvl
2019-06-14 20:05   Эрдэнэтуяа
Сайн байна уу? Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй төрийн албан хаагч гэр бүл хамрагдах боломжтой юу?
2019-06-14 18:43   Урантогос
Сайн байна уу манайх 2 хүүхэдтэй 2010 оноос хойш одоог хүртэл байр түрээсэлж амьдарч байна байр авах гэхээр бичиг баримт шаардлага хангадаггүй уул нь байнгын орлоготой ийм гэр бүлүүдийг дэмжээд өгөөрэй баярлалаа
2019-06-14 17:34   Amka
Golon sar bur hediig tolj bh chuhal bna nad chig huuhdee gantsaraa osgood geriinhee busad gushiideech tejeedeg ywdag hun ihel bgaa bh neg geriin gants hunii tsalin ene bairand orohod unendee l berh bhdaa ymartaich medeelel awmaar bn
2019-06-14 17:00   тѳмрѳѳ Амаржаргал
сайн бна уу?2лаа хувийн хэвшилд ажилдаг гэр хороололд амьдардаг залуу гэр бүл бна түрээсийн орон сууцанд орх чин хүсэлтэй бнаа
2019-06-14 08:46   B.Oyunhand
saint bnuu bi zaluu ger bul bna ger horoolold amidardag tanai bairand oroh huseltee bgaaa
2019-06-14 07:01   Otgonjargal
Oron suuts bvrtgvvleh hvselt bna
Шинэ мэдээ
Их уншсан