"/> "/>

Орон байргүй ахмад настныг түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулахаар боллоо

- Засгийн газрын өнөөдрийн /2019.06.05/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэхийг сайд С.Чинзоригт, Герентологийн үндэсний төвийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулах, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхийг сайд Д.Сарангэрэл, С.Чинзориг нарт даалгав.

Монголын ахмадын холбоо, түүний салбаруудын үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлыг улс болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар боллоо.

Улаанбаатар хотод “Ахмадын ордон” барих газрыг шийдвэрлэж, хөрөнгийг нь 2020 оны орон нутгийн төсөвт тусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.

Орон байргүй ахмад настныг түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр болжээ.

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2019-06-14 19:13   отгонцэцэг
тодорхой үнэн мэдээлэл өгөөчээ хэзээ яаж бүртгүүлэх өндөр настан залуу гэр бүл 35 аас 40 насны хүмүүсээ ямар бүлэгт яаж хамаруулах вэ
Шинэ мэдээ
Их уншсан