"/> "/>

Түрээсийн орон сууцны нэг метр кв нь 1 сая 460 мянган төгрөг

БХБ-ын сайд Х.Баделхан: “Хөгжлийн банкны зээлээр нийслэлд буюу Буянт-Ухаа 2 хороололд  972, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон  аймгуудад 570 айлын орон сууцыг барьж дуусгаж байна.

Буян-Ухаад 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар түрээслэх шийдвэр Засгийн газраас гаргалаа.  Эдгээр орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьсан учраас таван жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр тухайн орон нутгийн захиргаанд шилжүүлнэ.  Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байгаа.  Иймд “Буянт-Ухаа 2” хорооллыг хэрхэн түрээслэх асуудлыг  Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа  шийднэ гэсэн үг. Түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэсэн шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гарсан” гэв.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Хөгжлийн банкнаас гаргасан хөрөнгийг таван жилийн дотор төлж дуусгана гэж ойлгох уу?

-Энэ барилга ТОСК-ийн захиалгаар Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан. ТОСК өмнөх Засгийн үед өрөнд ороод энэ барилгыг барих боломжгүй учраас дутуу барилгыг Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Хөгжлийн банк дутуу эх үүсвэрийг гаргаад 110 тэрбум төгрөгөөр 1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Засгийн газрын шийдвэрээр зээлтэйгээ хамт орон нутаг руу шилжүүлэхээр болсон.

Барилгыг улсын комисс хүлээж авсан уу?

-Улсын комиссыг байгуулж байгаа. Барилга нь ерөнхийдөө ашиглалтад орсон. Дулааны асуудлыг бүрэн шийдсэн. 75 тэрбум төгрөгийн өртгөөр боссон. Нэг метр кв нь 1 сая 460 мянган төгрөг.

-Түрээсний үнэ ямар байх вэ?

-Зээлээр баригдсан барилгыг Засаг дарга нарын эрх мэдэлд шилжүүлсэн. Дарга нар хэрхэн олгохоо шийднэ. 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн таван жилээр түрээслээд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотекийн зээлд хамруулж болно.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын нэг нь  Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг Засгийн газраас баталжээ. Тодруулбал төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байгаа бөгөөд тэдгээр орон сууцнуудыг түрээслүүлэхээс болсон байна.

Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд 138-р тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан.

Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байна. Цаашид бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.

БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үрээр 15 мянган айлын орон сууцны Солонго хорооллын ажил эхэлсэн.

Найман хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа нь түрээслээд дараа нь 30 хувиа бүрдүүлэх үедээ өмчилж авах 77 мянган айл өрхийн болон цаашид нэмэгдэх эрэлтийг шат дараатай хангах орон сууцжуулах бодлогыг Засгийн газар баримталж байна.

Уг асуудлаар удахгүй салбарын сайд нь мэдээлэл хийх аж.

 

 

Эх сурвалж: www.news.mn


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2019-06-06 15:12   Д.Няммүрэн
Хаана хандах вэ ямар матёриал бүрдүүлэх бэ
Шинэ мэдээ
Их уншсан