"/> "/>

Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг 5 жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэж Засгийн газраас үзсэн

БХБ-ын сайд Х.Баделхан

 Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас түрээсийн орон сууцны талаар шийдвэр гарсан. Өмнөх Засгийн газрын үед эхлээд хөрөнгийн дутагдлаас болоод зогссон 1542 айлын орон сууц байсан. Улаанбаатарт 972, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт 570, нийтдээ 1,542 айлын орон сууц дуусаагүй байсныг өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Хөгжлийн банкны зээлээс энэ төслийг үргэлжлүүлээд дуусгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд уг төсөл арга хэмжээ хэрэгжээд дуусч байна. барилга эхнээсээ ашиглалтад орж байгаа. 

Хотод 972 айлын орон сууж ашиглалтад орж байгаа. Энэ барилгыг анхнаас нь газрын түрээс болон инженерийн дэд бүтцийг төрөөс шийдэж өгсөн. Эдгээр орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа. 

Хөгжлийн банкы зээлээс барьсан учраас гаргасан зардлаа тухайн аймаг, орон нутагт нь шилжүүлэх замаар таван жилийн хугацаанд өртөгөө төлөхөөр түрээсийн орон сууцанд шилжүүлэх шийдвэр гарсан. 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт баригдсан 972 айлын орон сууцыг хотын захиргаанд шилжүүлж байгаа. Хотын захиргаа иргэдэд ямар журмаар яаж түрээслэхээ шийднэ. Үүнийг орон сууц хүссэн иргэдэд түрээсээр олгож болно. Орон сууцны ашиглалтын шаардлага хангахгүй байгаа иргэдэд олгож болоно, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бас олгож болно. Таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж авах замаар шийдэж болно гэж Засгийн газрын хуралдаанаас шийдсэн. 

-Орон сууцны корпорац бус нийслэл энэ асуудлыг шийддэг болсон гэсэн үг үү?

-Анх Төрийн өмчид орон сууцны корпорацын захиалгаар Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан барилга. Нийтдээ 110 тэрбум төгрөгөөр 1,542 айлын орон сууж ашиглалтад орж байгаа юм. 

Энэ нь өнөөдрийн байдлаар Хөгжлийн балансад байгаа. Засгийн газрын шийдвэр гарснаар зээлтэй нь шилжүүлж байгаа. Нэг ёсондоо Улаанбаатар хотын захиргаа, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн захираа эдгээр байрнуудыг түрээсээр олгоод, цаашдаа өмчлүүлнэ. 

Нийслэлийн хувьд энэ орон сууцны асуудлыг Нийслэлийн Засаг дарга мэднэ. 

Өмнөх түрээсийн журам үйлчлэхгүй. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар таван жилийн хугацаанд өр төлөх гэрээг иргэдтэй байгуулаад өөрсдийн журмаар явна. 

 

 


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан